Зарим багш, ажилтанг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”цол, тэмдгээр шагнав
Сар шинийн баярыг тохиолдуулан Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”цол, тэмдгээр шагнагдсан багш, ажилтанг сургуулийн удирдлага хүлээн авч шагналыг нь гардууллаа.
“Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”цол, тэмдгээр Суурь боловсролын төвийн багш Ч.Хулан, М.Оюунчимэг, оюутны байрны жижүүр Л.Мөнхцэцэг, Ц.Эрдэнэбаатар нар шагнагдсан юм. Шагналыг Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Сургалт эрхэлсэн дэд захирал Т.Даваажав нар гардулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.