БНСУ-Н ЗАСГИЙН ГАЗРЫН МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 2016-02-18 10:06:08

БНСУ-Н ЗАСГИЙН ГАЗРЫН МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
 
2016 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны өргөдөл материалыг 2016 оны 3 дугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд хүлээн авах батус хөтөлбөрт нийт 5 хүнийг сонгон шалгаруулах тул сонирхож буй оюутнууд дээрх хугацаанд БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа ирүүлнэ үү. Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан журмыг 2016 KGSP-G Application Guidelines (Korean/English) гэсэн хавсралтаас үзэхийг хүсье.
 
1.Иргэншил 
  • Өргөдөл гаргагч оюутан өөрөө болон эцэг эх хоёулаа Монгол улсын харъяат иргэн байна.    

2.Нас 
  • 2016 оны 9 сарын 1-ний байдлаар 40 хүртэлх насны иргэд (1976 оны 9 сарын 1-нээс хойш төрсөн иргэд)   

3.Боловсролын байдал
 
  • 2016 оны 8 сарын 31-ний байдлаар баклавар эсвэл магисрын зэрэг хамгаалсан болон төгсөх гэж байгаа оюутан  
  • Төгсөх ангийн оюутны хувьд материал өгөх үедээ төгсөх гэж байгаа тухай тодорхойлолтоо хавсаргаж өгөх бөгөөд төгссөний дараа 2016 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл дипломны материалаа хавсаргаж өгөх
  • Солонгост их дээд сургуульд баклавр, магистр төгссөн бол хамрагдах боломжгүй
  • Солонгост их дээд сургуульд солилцооны оюутнаар суралцаж байсан бол хамрагдах боломжтой
  • 2016 оны 8 сарын 31-ний байдлаар зэрэг хамгаалсан болон төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан зөвхөн Монгол улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан дахин нэг удаа материал өгөх боломжтой   
4.Дүн

Хамгийн сүүлд төгссөн сургуулийн бүх улирлын дүнгийн голч оноо нь (GPA) дараах болзлыг хангасан байна 
  • 4.0 бүрэн онооноос голч дүн 2.64 дээш байх 
  • 4.3 бүрэн онооноос голч дүн 2.80 дээш байх 
  • 4.5 бүрэн онооноос голч дүн 2.91 дээш байх 
  • 100 онооны системтэй бол голч дүн 80-аас дээш оноотой байх 
  • Дүнгийн оноог хувилан бодохдоо хавсралт Appendix A.GPA хуваарийг ашиглах
  • Дээрх болзлыг хангаагүй хүний материалыг шалгуурт тэнцээгүйд тооцно 
  • Материалд хавсаргаж өгсөн дүнгийн жагсаалтад голч оноог тэмдэглээгүй аль эсвэл GPA аргачлалаар оноог хувилж тооцоход бэрхшээлтэй тохиолдолд тухайн төгссөн сургуулиас авсан албан ёсны тайлбар тодорхойлолтыг хавсаргаж өгнө   

    Хавсралт:      
  1. 2016 KGSP-G Application Guidenlines.HWP (журам солонгос хэлээр Mobile / PC )  
  2. KGSP-G Application Guidenlines.HWP (журам англи хэлээр Mobile / PC ) 
  3. KGSP-G Application Form 
  4. KGSP University information: ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл (солонгос хэлээр) 
  5. KGSP University information ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл (англи хэлээр) 
  6. 2016 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх  нийтлэг асуулт хариулт(English-Korean)
 
Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-н Элчин сайдын яамны 11-321548 утсаар лавлана уу.