“Миний мэргэжил-Монголын ирээдүй” мэргэжил сурталчлах уралдааны дүн гарлаа
Суралцаж буй мэргэжлийнхээ онцлог, давуу тал, ирээдүйд үйлдвэрлэл эрхлэх, баялаг бүтээх боломж зэргийг тусгасан POST бэлтгэх уралдааныг 4-р сарын 10-25-ны хооронд зарласан билээ.
Суралцагчид сонгосон мэргэжлээ хэрхэн тодорхойлдог хийгээд тэдний мэдээллээр дамжуулан ЕБС төгсөгчдөд ХААИС-иас бэлтгэдэг мэргэжлийг сурталчлах зорилготой тус уралдаанд 17 оюутан оролцож бүтээлээ ирүүллээ.
Бэлтгэсэн POST-оо өөрийнхөө FACEBOOK-т байршуулан олон хүнд хүргэж LIKE, SHARE хийгдсэн эсэхээр тус уралдааныг дүгнэсэн юм.
Уралдааны дүнгээр Агроэкологийн сургуулийн Байгалийн Аялал Жуулчлалын II ангийн оюутан Энхбаатар овогтой Дашбатын бэлтгэсэн POST 1200 LIKE, 192 SHARE, 143 COMMENT-оор I байр, ЭЗБС-ийн II ангийн оюутан Г.Түвшинжаргалын POST 888 LIKE, 415 SHARE, 79 COMMENT-ooр II байр, ЭЗБС-Менежментийн тэнхимийн II ангийн оюутан Ихбаяр овогтой Ангарагынх 675 LIKE, 411 SHARE, 53 COMMENT-ooр III байр тус тус эзэллээ.
Хамгийн бүтээлч POST-ийг ИТС-ийн Математик, Програм Хангамжийн ангийн оюутан М.Ганцогт хийсэн байв. Оюутнуудын бүтээлийг ХААИС-ийн Mongolian University of Life Sciences PAGE-д цувралаар нийтэлнэ.
Уралдаанд оролцсон оюутнууддаа баярлалаа.
1200 LIKE, 192 SHARE, 143 COMMENT