“Техникийн зураг зүй” улсын III олимпиадад ХААИС-ийн баг тэргүүлэв
Инженер технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын зайлшгүй эзэмших мэдлэг, чадвар, дадал олгодог хичээлүүдийн нэг бол “Техникийн зураг зүй” хичээл юм. Уг хичээлийг инженер, технологийн чиглэлийн аливаа их дээд сургуульд заавал үзэх ёстой бөгөөд, оюутан залуусын орон зайн төсөөлөл, хийсвэр болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг чухал шинжлэх ухаан билээ. Иймд хичээлийн үр нөлөөг ихэсгэх, оюутны сурах идэвхийг дээшлүүлэх, шилдэг оюутныг урамшуулах, ижил төстэй сургалт явуулдаг их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Техникийн зураг зүй”- улсын III олимпиадыг уламжлал ёсоор гурав дахь удаагаа 2016 оны IV сарын 23-нд ХААИС дээр зохион байгууллаа.
ШУТИС-ийн “Техникийн зураг зүй” улсын III олимпиадад дээрх сургуулиудын оюутнуудууд оролцож мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөнөөс:
1. Багийн амжилтаар
1-р байр ХААИС, Д.Төрмөнх, Ч.Хастунгалаг багштай Агроэкологийн сургууль /1309 оноо/
2-р байр ШУТИС, Э.Оюунзаяа, Л.Мөнхтуяа багштай – Үйлдвэрлэл Технологийн сургууль /1288 оноо/
3-р байр ШУТИС, Б.Дониддулам багштай Механик Тээврийн сургуулийн 2-р баг /1182 оноо/
2. Хувийн амжилтаар
1-р байр ШУТИС-Үйлдвэрлэл Технологийн сургуулийн оюутан Э.Намдаг/401 оноо/
2-р байр ХААИС, Агроэкологийн сургуулийн ЛА-I ангийн оюутан Т.Анхбаатар /373 оноо/
3-р байр ШУТИС, Механик Технологийн сургуулийн оюутан Б.Энхбаатар /355 оноо/
Тусгай байр: ШУТИС-ийн багш Л.Мөнхтуяа нар тус тус эзлэв.
Багийн амжилтаар Нэгдүгээр байр эзэлсэн
ХААИС-ийн Агробиологийн сургуулийн баг
Багийн амжилтаар Хоёрдугаар байр эзэлсэн
ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологийн Сургуулийн баг
Багийн амжилтаар гуравдугаар байр эзэлсэн
ШУТИС-ийн Механик технологийн сургуулийн баг
ХААИС-ийн Машин судлалын тэнхим