НҮБ-ын бүтээлийг ХААИС-ийн багш нар Монголд нутагшуулж байна
НҮБ-ийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас боловсруулан гаргасан РуралИнвест багц нь хөдөө орон нутгийн хөгжлийн төслийг амжилттай боловсруулахад дэмжлэг болохуйц сургалт, гарын авлага болон сургалтын програм хангамжийг багтаасан цогц хэрэгсэл юм. Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын төв Америк дахь Техникийн туслалцааны бүс нутгийн нэгж нь бусад донор байгууллагуудтай хамтран хэд хэдэн оронд анхны туршилтыг амжилттай хийсний үр дүнд энэхүү РуралИнвест иж бүрдэл бий болжээ.
РуралИнвестийг Монгол улсад нэвтрүүлэх санаачилга 2012 онд ЭЗБС-ийн зарим төлөөлөгчид Швейцари улсад Олон улсын магадлан итгэмжлэлийн бүсийн хуралд оролцож байх үеээр анхлан хөндөгдөж, улмаар Ром дахь НҮБ-ийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын төвд очиж холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсанаар ажил хэрэг болох эхлэл нь тавигдсан юм.
РуралИнвестийн анхны сургагч багш бэлтгэх сургалт ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль дээр 2013 оны 7-р сарын 29-с 8-р сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулагдсан. Сургалтыг олон улсын ХХААБ-ын Хөрөнгө оруулалтын төвийн мэргэжилтэн Такаюуки Хагира, Луис Диа Периера нар удирдан явуулсан юм. Сургалтанд Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлж буй Хөдөө аж ахуйн макетинг төслийн ажилтнууд, НҮБ-ийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын монгол дахь төслийн ажилтнууд, судалгааны байгууллагууд болон ТББ-уудын багш ажилчдаас бүрдсэн нийт 30 гаруй оролцогчид хамрагдсан юм.
Нийт оролцогсдоос сургалтын явцад болон дараах шалгуурыг хангасан 7 суралцагчид Монгол улсад РуралИнвестийн сургалт явуулах эрх бүхий мастер багшийн сертификатыг НҮБ-ийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын сургагч багш нар гардуулсан юм. Мөн түүнчлэн Ноён Такаюуки Хагирагын зөвлөсөнөөр дээрх 7 мастер багш нар РуралИнвест Клубыг байгуулсан бөгөөд тус клубээс олон улсын төслийн ажилтнууд, их дээд сургуулиудын багш нарт зориулан 8 удаагийн сургалтыг 250 гаруй хүнд зохион байгуулан хүргээд байна. Сургалтын үр дүнд орон нутгийн иргэд, төсөл олон нийтийн ажилтнууд бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төслөө стандартын дагуу чанартай боловсруулах, төслийн хэрэгжилтэнд мониторинг хийх дадал чадвар эзэмшээд байгаа юм.
Үүний зэрэгцээ клубын гишүүдээс санаачилан сургалтанд хамрагдсан ЭЗБС-ийн багш, оюутнууд хамтран РуралИнвестийн 3 хичээл, РуралИнвест программ, цахим хичээлийг иж бүрнээр нь монгол хэлнээ хөрвүүлж нийтийн хүртэл болгоод байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараахь холообоосоор орж сонирхоорой http://www.fao.org/investment/newsandmeetings/news/detail/en/c/382349/ мөн RuralInvestMongolia@inrae.mn цахим хаягаар холбогдон авч болно.