Оюутан, залуусыг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ээлжит сургалт болов

Нийтлэгч : .
Огноо: 2016-05-19 17:46:07

Оюутан, залуусыг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ээлжит сургалт болов

ХААИС-иас санаачлан Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Прокурор болон Цагдаагийн газартай хамтран оюутан, залуусыг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ээлжит сургалтыг өнөөдөр /2016.05.19/ зохион байгуулав.  

Оюутан залуусын мэдлэг мэдээлэл, дутмагаас үүдэн санамсаргүй тохиолдлоор хар тамхи болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарах болсонтой холбогдуулан урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор дээрх сургалтыг цувралаар зохион байгуулж билээ.

ХААИС-иас 4,5 дугаар сард бүрэлдэхүүний таван сургуулийн бүх оюутан залуусыг хамруулсан 5 удаагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Инженерийн сургуулийн оюутнууд оролцов.

Оролцогч байгууллагын төлөөлөгчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдээлэл өгөх зорилгоор хар тамхи, мансууруулах бодис, халаасны хулгайн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн ялын бодлого, тамхины хяналтын тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.