Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн оюутнууд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлийн батламжаа гардаж авлаа

Нийтлэгч : .
Огноо: 2016-05-26 13:45:22

Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн оюутнууд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлийн батламжаа гардаж авлаа

БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн Тэгш хүртээмжтэй байдал бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуй чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж оюутнуудын дунд зарласан. Төслийн тэтгэлэг горилох оюутнууд Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах; Оюутны суралцах орчныг сайжруулах; Оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх; Дотуур байрны орчныг сайжруулах; Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах; Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэсэн найман үндсэн чиглэлээр төсөл бичиж оролцлоо. Өрсөлдөөнт тэтгэлгийн уралдаанд нийт 36 их, дээд сургууль дээр 279 төсөл бичиж уралдсан.  Хоёрдугаар шатанд Олон талт төлөөлөл бүхий 11 гишүүний бүрэлдэхүүнтэй хороо нийт 36 их, дээд сургуулийн 117 төслийг сайжруулах нөхцөлтэй шалгарууллаа. Энэхүү шалгарсан 117 төслийн багт нийтдээ 483 оюутан тэтгэлэгт хамрагдах юм.  Оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд нийт 342 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр  өнөөдөр шалгарсан  117 төсөлд 340 сая  төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардууллаа. Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Захирлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн  А/65 тоот тушаалаар ажлын хэсэг томилогдож, өөрийн сургууль дээр 1-р шатны шалгаруулалтыг явуулсан. Их сургуулийн хэмжээнд 1-р шатны шалгаруулалтад  нийт 34 төсөл ирсэн. 2-р шатны шалгаруулалтад оролцсон 11 төсөл тэтгэлэгт хамрагдаж батламжаа гардан авлаа.

 

 

 

Шалгарсан төслүүд

 

Төслийн нэр

Сургуулийн нэр

Багийн ахлагч

1

Хөгжлийн бэрхшээлтэй оюутны үйлчилгээг сайжруулах

Мал аж ахуй, биотехнологийн сургууль

Б.Хосбаяр

2

Мал зүйч оюутан клубын маркетингийг сайжруулах

Мал аж ахуй, биотехнологийн сургууль

С.Самдан

3

Сүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь

Мал аж ахуй, биотехнологийн сургууль

А.Байгаль-Эрдэнэ

4

Эко сандал

Агроэкологийн сургууль

Б.Энхмаа

5

Цэцгийн мандлын зохиомжийн төсөл

Агроэкологийн сургууль

Ц.Даариймаа

6

Автомат хэвлэгч машин

Агроэкологийн сургууль

Г.Ганхөлөг

7

Сурах орчин сургалтын чанар

Агроэкологийн сургууль

Д.Мөнхбат

8

Нийтийн эзэмшлийн талбай дахь зүлэгний ургамлын сэргэх ургалтын мониторинг

 

Агроэкологийн сургууль

Ж.Түвшинсанаа

9

Бичил цэцэрлэгт хүрээлэн

Агроэкологийн сургууль

Б.Мөнх-Эрдэнэ

10

Өөдлөх айл үүднээсээ

Эдийн засаг, бизнесийн сургууль

З.Наранзул

11

Санхүүгийн зөвлөгөө өгөх оюутны клубын үйл ажиллагааг дэмжих нь

Эдийн засаг, бизнесийн сургууль

Г.Лхамжав