БНСУ-ын Хаман сумын төлөөлөгчид ХААИС-д зочлов

Нийтлэгч : .
Огноо: 2016-06-02 19:55:10

БНСУ-ын Хаман сумын төлөөлөгчид ХААИС-д зочлов

БНСУ-ын Хаман сумын төлөөлөгчид болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн удирдлага өнөөдөр ХААИС-д зочлов. Хан-Уул дүүрэг нь БНСУ-ын Хаман сумтай найрамдалт харилцаа тогтоож, хамтран ажиллаад 5 жил болж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд ХАА-н чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг Хан-Уул дүүргийн иргэдийг 3 удаа урьж сургалтад хамруулжээ.

Дээрх сургалтад оролцогсод сурсан мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцан зарим тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр хүрэлцэн ирсэн гэв. Цаашид ч ХАА-н чиглэлийн сургалтыг уламжлал болгон зохион байгуулах аж. Тиймээс энэ чиглэлээр сургалт явуулдаг ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцан, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.