Арабын Нэгдсэн Эмират улстай хамтарсан судалгаа хийнэ

Нийтлэгч : .
Огноо: 2016-04-13 14:56:59

Арабын Нэгдсэн Эмират улстай хамтарсан судалгаа хийнэ

Азийн шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Хишам Ал-Тахер, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нар өнөөдөр /2016.04.13/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа. Уулзалтын үеэр ноён Хишам Ал-Тахер хэлэхдээ, нэг болон хоёр бөхт тэмээний хамтарсан судалгаа хийх, тодорхой тооны оюутныг тус улсад суралцуулах Арабын нэгдсэн Эмират улсын Мужын захирагчийн хүсэлтийг уламжиллаа.

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга тус мужтай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Азийн шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Хишам Ал-Тахер Монголын шатрын холбооны урилгаар манай улсад ажиллаж буй юм.