Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэд тодорлоо
Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалавр оюутны 2016 оны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний нэгдсэн бага хурал /2016.04.07/ болсон. ХААИС-ийн удирдлага өнөөдөр шилдэг бүтээлийн эздийг хүлээн авч баяр хүргэн, шагнал гардууллаа. Захирал Т.Хэрүүга оюутнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ: “Оюутны судалгааны бүтээлийн чанар жилээс жилд сайжирч, судлаач оюутны тоо нэмэгдэж байгаад талархаж байна. Та бүхэн цаашид судалгаагаа үргэлжлүүлж, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаарай” гэв. Мөн шилдэг бүтээлийн эзэн болсон төгсөх ангийн оюутнуудыг магистрантурт шалгалтгүй элсэн суралцахыг урилаа.
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал 3 үе шаттай болж, бүрэлдэхүүний сургууль бүрээс эхний гурван байрт шалгарсан 15 оюутан судалгааныхаа бүтээлийг нэгдсэн хуралд танилцуулсан.
Тэдгээрээс шүүгчдийн нийлбэр дүнгээр дараах бүтээлүүд шилдэгээр шалгарсан юм.
Нэгдүгээр байранд:
Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн IV ангийн оюутан Х.Билгүүн, удирдагч багш Г.Нямдорж нарын “CNC машин зохион бүтээж туршсан дүн” бүтээл,
Хоёрдугаарт байранд:
Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хэрэглээний эдийн засгийн IV ангийн оюутан Д.Гэрэлт-Од, удирдагч багш Ц.Цэрэндаваа нарын “Хувьцааны ханшийн таамаглал” бүтээл,
Гуравдугаар байранд:
Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэл зүйн V ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ, удирдагч багш доктор Г.Лхамжав, Б.Давгажамц нарын “Сав агшаах үйлдэлтэй зарим эмийн ургамлыг туршсан дүнгээс” бүтээл,
Гуравдугаар байранд:
Инженер, технологийн сургуулийн Инженер механикийн III, IV ангийн оюутан Ж.Батзаяа, Г.Бат-Оргил, В.Цэдэндорж, удирдагч багш Ж.Мөнхтөр нарын “Хүнсний ногооны мөр хооронд сийрүүлэлт хийх төхөөрөмжийг хийж туршсан дүн” бүтээл,
Гуравдугаар байранд:
Агроэкологийн сургуулийн Байгаль орчны хяналт үнэлгээний IV ангийн
оюутан Д.Чинзолбоо, удирдагч багш доктор Б.Нямбаяр, магистр С.Цогт нарын “Цэн тогорууны (Grus vipio) нүүдэл, амьдрах орчны хамгаалал” бүтээл тус тус шилдгээр шалгарлаа.
Шилдэг бүтээлийн эздийг 300-600 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын шилдэг илтгэлүүд:
1. "Сав агшаах үйлдэлтэй зарим эмийн ургамлыг туршсан дүнгээс" сэдэвт илтгэл
Илтгэгч: Б.Бат-Эрдэнэ, МЭС-ийн Мал эмнэлзүйн V анги
Удирдагч: Г.Лхамжав, доктор
Б.Давгажамц, доктор
2. "Нохойн парвовирусийг полимерзин гинжин урвалаар илрүүлсэн нь" сэдэвт илтгэл
Илтгэгч Б.Бэлгүтэй, МЭС-ийн Мал эмнэлзүйн V анги
Удирагч: Ш.Түмэнжаргал
3. "Томуугийн вирусыг эсийн өсгөвөрт халдварлуулан судалсан дүн" сэдэвт илтгэл
Илтгэгч Б.Ундармаа, МЭС-ийн Мал эмнэлзүйн V анги
Удирагч: Ш.Түмэнжаргал, доктор
Ч.Тунгалаг, доктор (Sc.D), дэд профессор
Т.Уянгаа, доктор
4. “Aspergillus niger-ээс нимбэгний хүчил нийлэгжүүлсэн дүн” сэдэвт илтгэл
Илтгэгч: Г.Тод, МААБС-ийн Биотехнологийн IV анги
Удирдагч: Б.Урантүлхүүр, доктор
5. “Хүнс хайрахад ашигласан тосны фикик, химийн шинж чанарын өөрчлөлт” сэдэвт илтгэл
Илтгэгч: Ч.Дэлгэрзаяа, МААБС-ийн Хими технологийн IV анги
Удирдагч: С.Отгонпүрэв, доктор
6. “Сүрлийг целлюлаза энзимээр боловсруулж туршсан дүн” сэдэвт илтгэл
Илтгэгч: С.Самдан, МААБС-ийн Зооинженер технологийн III анги
Удирдагч: Н.Тогтохбаяр, доктор (Sc.D), профессор
А.Отгонжаргал, доктор
7. “CNC машин зохион бүтээж туршсан дүн” сэдэвт илтгэл
Илтгэгч: Х.Билгүүн, ИТС-ийн Цахилгаан хангамжийн IV анги
Удирдагч: Г.Нямдорж, магистр
8. “Хүнсний ногооны мөр хоорондын сийрүүлэлт хийх төхөөрөмжийг туршсан дүн” сэдэвт илтгэл
Илтгэгч: Ж.Батзаяа, Г.Бат-Оргил, В.Цэдэндорж, ИТС-ийн Инженер механикийн III, IV анги
Удирдагч: Ж.Мөнхтөр, магистр
9. “Бага оврын тракторын шанагат ачигчийн загвар” сэдэвт илтгэл
Илтгэгч: Т.Телубек, Г.Амарболд, н.Энхбилгүүн, ИТС-ийн Инженер механикийн III, IV анги
Удирдагч: Б.Лхагвадорж, доктор
10. “Төмсний өвчний судалгаа” сэдэвт илтгэл
Илтгэгч: Б.Анар-Эрдэнэ, АЭС-ийн Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээний IV анги
Удирдагч: Б.Энхжаргал, доктор
11. “Цэн тогорууны нүүдэл” сэдэвт илтгэл
Илтгэгч: Д.Чинзолбоо, АЭС-ийн Байгаль орчны хяналт үнэлгээний IV анги
Удирдагч: Б.Нямбаяр, доктор
12. “Артишокийн өвчний судалгаа” сэдэвт илтгэл
Илтгэгч: С.Хишигням, АЭС-ийн Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээний IV анги
Удирдагч: Б.Энхжаргал, доктор
З.Эрдэнэчимэг, магистр
13. “Хувьцааны ханшийн таамаглал” сэдэвт илтгэл
Илтгэгч: Д.Гэрэлт-Од, ЭЗБС-ийн Бизнесийн эдийн засгийн IV анги
Удирдагч Ц.Цэрэндаваа, магистр
14. “Өмнөговь аймгийн бэлчээрийн талбай ашиглалтын математик загвар” сэдэвт илтгэл
Илтгэгч: З.Долгорсүрэн, М.Пүрэвсүрэн ЭЗБС-ийн Эдийн засаг, математик загварчлалын III анги
Удирдагч Г.Гантогоо, магистр
15. “Кузнецийн муруй, түүний бодит байдлыг шалгах нь” сэдэвт илтгэл
Илтгэгч: Б.Лхагвадулам, ЭЗБС-ийн Бизнесийн эдийн засгийн III анги
Удирдагч: Ө.Амар, магистр