БОЛГАР УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Г.Уянга
Огноо: 2016-04-13 16:42:25

 

 

БОЛГАР УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

 

Бүгд Найрамдах Болгар улсад 8 иргэнийг (3 бакалавр, 4 магистр, 1 доктор) хөдөө аж ахуйн чиглэлээр тус тус суралцуулна.

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17.00 цаг хүртэл ХААИС-ийн Захиргааны байрны 6 тоотод бүртгэнэ.

Жич: Бүртгүүлэхийн өмнө сургууль, мэргэжлийн чиглэлийг урдчилан судлана уу.

 

Бүрдүүлэх бичиг баримт

Бакалавр:

1.    Дүнгийн тодорхойлолт

  1. Англи хэлний мэдлэгийг харуулах гэрчилгээ, сертификатын хуулбар

Магистр, доктор:

1.    Дипломны хуулбарууд (нотариатаар баталгаажуулсан байх), дүнгийн жагсаалт (магистрт өргөдөл гаргах бол бакалаврын, докторт өргөдөл гаргах бол бакалавр, магистрын диплом, дүнгийн жагсаалт);

  1. Судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, ашигласан арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байх, Монгол хэл дээр бичих);
  2. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторт өргөдөл гаргах иргэн зайлшгүй хавсаргах, магистрт өргөдөл гаргах иргэн хавсаргахгүй байж болох ч хавсаргасан тохиолдолд давуу талтай);
  3. Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификатын хуулбарыг хавсаргах

 

Лавлах утас: 341153

 

ЗАХИРГААНЫ АЛБА