Эрэлттэй 30 мэргэжлийн 10-ыг ХААИС-д бэлтгэж байна
ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас “Элсэлт-2016” нээлттэй хэлэлцүүлгийг /2016.04.18/ зохион байгууллаа. ХААИС-ийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, элсэгчдэд мэргэжил сонгоход нь туслах зөвлөх үйлчилгээний арга барилыг сайжруулах зорилгоор бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн эрхлэгч, хөтөлбөрийн ахлагч, зохицуулагч, элч оюутан, ажил олгогч, төгсөгчдийн төлөөллийг оролцуулан дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулав. “ХААИС-ийн элсэлтийн талаар баримтлах бодлого”, “Элсэгчдийн хандлагын шинжилгээ“, “Улаанбаатар хоын элсэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал”, “Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагаанд тулгамдж буй асуудал, сайжруулах арга зам” зэрэг сэдвээр Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга, мэргэжилтнүүд болон өнгөрсөн жилийн элсэлтийн комисст ажилласан багш нарын төлөөлөл илтгэл тавилаа.