“Оюуны өмч” сэдвээр илтгэл тавив
Дэлхийн Оюуны өмчийн өдрийг тохиолдуулан ХАА-н Шинжлэх ухааны зөвлөлийн ажлын алба, Оюуны өмчийн газартай хамтран /2016.04.19/ сургалт зохион байгуулав. Оюуны өмчийн газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Г.Сарнай ХААИС, харьяа хүрээлэнгийн судлаач, багш нарт “Оюуны өмч” сэдвээр илтгэл тавьж, сонирхсон асуултад хариуллаа. Оюуны өмчийн харилцаа бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон шинэ бүтээл, патент, ашигтай загвар, эдийн засгийн бус баялгийн эрх зэрэг сэдвээр оролцогчдод мэдээлэл өглөө.