Гурван талт гэрээ үзэглэв

Нийтлэгч : .
Огноо: 2016-04-26 16:04:52

Гурван талт гэрээ үзэглэв

Монгол-Японы Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн захирал Т.Хэрүүга, Монгол-Японы Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дарга Т.Хасбаатар, Япон-Монголын Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Байгууллагын дарга Кога Иссей нар гурван талт хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр /2016.04.26/ үзэглэлээ.

Дээрх байгуулагууд хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Сант суманд байгуулагдсан Монгол-Японы Хөдөө Аж Ахуйн Хамтарсан Хүрээлэнд газар тариалангийн туршилт, судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх юм. Тус суманд эрдэнэшиш, гурвалжин будаа, хар сарнай зэрэг буурцагт ургамал тариалах, нутагшуулах, зөгийн бал үйлдвэрлэх зэрэг туршилт, судалгааны ажил хийхээр төлөвлөжээ.