Байгаль, экологийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Төв аймгийн Эрдэнэ суманд Байгаль, экологийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал О.Нямсүрэн, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын орлогч н.Пагмаа, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хатагтай инвест” ХХК-ийн захирал Чүй Сан Үнь нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Гэрээний хүрээнд Байгаль, экологийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тус газарт Монгол орны байгалийн ургамлын үржүүлэг, ландшафтны архитектур, цэцэрлэгжүүлэлт, аялал жуулчлалын жишиг салбарыг хөгжүүлэх зорилготой аж. Мөн байгалийн ургамлын генетик нөөц, үр үржүүлэг, тариалах технологийн судалгаа хийж, олон нийтэд мэдлэг олгох, сурталчилгаа хийх зэрэг ажил хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ.