ХААИС-аас санхүүжүүлэх судалгааны төслүүд шалгарав
Захирлын 2015 оны 12 дугаар сарын 30-ын өдрийн А/435 тоот тушаалаар батласан “Хөдөө аж ахуйн их сургуулийн судалгааны төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх” журмыг дагуу бүрэлдэхүүний сургуулийн багш нарын боловсруулсан нийт 13 төслийн саналыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор ХАА-н Шинжлэх ухааны зөвлөлийн ажлын алба хүлээж авлаа.
Төслийн саналд анхан болон хоёрдах шатны шинжээчид үнэлгээ, дүгнэлт өгч Агроэкологийн сургуулийн профессороын багийн ахлагч, доктор, профессор Б.Одгэрэл удирдагчтай “Эдийн засгийн өндөр үр ашигтай зарим таримлын сорт шалгаруулалт” төслийг 80 сая төгрөг, Мал эмнэлгийн сургуулийн захирал, доктор, профессор А.Гомбожав ахлагчтай “Хээрийн судалгааны лаборатори” төслийг 80 сая төгрөг, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Т.Уламбаяр ахлагчтай “Полимерийн гинжин урвалыг (PCR) нийлэгжүүлэгч HQ-Tag Полимераза ферментийг гарган авах” төслийг 50 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлэх шийдвэр гарсаныг ХААИС-ийн Эрдмийн зөвлөлөөр дэмжсэн байна.
ХАА-н Шинжлэх ухааны зөвлөлийн ажлын алба