“Маркетингийн менежментийн улсын VI олимпиад”-д ЭЗБС-ийн оюутнууд амжилттай оролцлоо

Нийтлэгч : .
Огноо: 2016-04-29 08:21:15

“МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН VI ОЛИМПИАД”-д ЭЗБС-ийн оюутнууд амжилттай оролцлоо

Доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН VI ОЛИМПИАД” 2016.04.16-23-нд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад ХААИС-ийн ЭЗБС-ийн Маркетингийн III, IV ангийн оюутнуудаас бүрдсэн “Unique, “Сэтгэгчид” баг оролцон Маркетингийн IV ангийн оюутан М.Амаржаргал хувийн дүнгээр I байр эзэлж, “Unique” баг нийт дүнгээр III байр эзэлж, хүрэл медаль хүртсэн нь тус сургуулийн Маркетингийн тэнхимийн хамт олны хувьд сайхан амжилт үзүүлсэн өдрүүд байлаа.

Хувийн дүнгээр I байр эзэлсэн амжилтаар Маркетингийн IV ангийн оюутан М.Амаржаргал болон багийн дүнгээр III байр эзэлсэн “Unique” багийн оюутнууддаа баяр хүргэе!