“Маркетингийн менежментийн улсын VI олимпиад”-д ЭЗБС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН VI ОЛИМПИАД” 2016.04.16-23 нд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад ХААИС-ийн ЭЗБС-ийн Маркетингийн III, IV ангийн оюутнуудаас бүрдсэн “Unique”, “Сэтгэгчид” баг оролцон Маркетингийн IV ангийн оюутан М.Амаржаргал хувийн дүнгээр I байр эзэлж, “Unique” баг нийт дүнгээр III байр эзэлж, хүрэл медаль хүртсэн нь тус сургуулийн Маркетингийн тэнхимийн хамт олны хувьд сайхан амжилт үзүүлсэн өдрүүд байлаа.
Хувийн дүнгээр I байр эзэлсэн амжилтаар Маркетингийн IV ангийн оюутан М.Амаржаргал болон багийн дүнгээр III байр эзэлсэн “Unique” багийн оюутнууддаа баяр хүргэе!