“Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэв

Нийтлэгч : .
Огноо: 2016-04-29 10:58:54

“Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэв

ХААИС-ийн Хөдөө Аж Ахуйн Төв номын сан  “Дэлхийн  номын өдөр”-ийг угтсан арга хэмжээг 2016 оны 4-р сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд  ховор ном, сэтгүүл, судалгааны бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, чөлөөт сонголттой уншлагын танхимын үйлчилгээний талаар уншигчдад танилцуулан, ахмад номын санч А.Цэцэгээ оюутан залууст хандан зөвлөгөө өглөө. Мөн зөрчил гаргаж уншигчийн эрхээ хаалгасан оюутнуудын  эрхийг сэргээж, уншлагын 2-р танхимаас номын сангийн соёлтой уншигчийг шалгаруулан урамшуулав. Соёлтой уншигчаар МЭС-ийн Малын эмчийн 3-р курсийн оюутан А.Оюун-Эрдэнэ шалгарлаа.  Өдөрлөгий үеэр ХААИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Р.Чанцалдулам “Инноваци ба харилцаа” сэдвээр номын сангийн ажилтнуудад лекц уншив.

Мөн Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, сэтгэл зүйч, жүжигчин олон нийтэд “Чилаа” нэрээр танигдсан лектор Г.Бандицэрэн  ХАА-н төв номын сангийн хамт олны урилгаар хүрэлцэн ирж оюутан залууст  Амьдрал ямар сайхан гээч... сэдэвт лекцээ уншиж толилуулаа. Чилаа лектор хэрхэн зөв хүн болж төлөвших, аав, ээжийгээ хайрлах хайр, залуусын бие биенээ хайрлах хайрын тухай өгүүлж,  амьдралын үнэ цэнийн талаар залуучуудтай харилцан яриа өрнүүлж нэгэн үдшийг өнгөрүүллээ. Лекцэнд  нийт 100 гаруй хүн хамрагдсан бөгөөд 15.00-17.00 цагийн хооронд болж өндөрлөлөө.

Агроэкологийн сургуулийн “Эко клуб” жил бүрийн “Дэлхийн номын өдөр”-ийг номын сантай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд клубынхээ үйл ажиллагаа, байгаль орчны чиглэлээр олон нийтийн дунд зохион байгуулж ирсэн арга хэмжээний талаар танилцууллаа.