“Машин Механизмын Онол”-ын Улсын VI олимпиад болов

Нийтлэгч : .
Огноо: 2016-04-29 17:11:47

Машин Механизмын Онол”-ын Улсын VI олимпиад болов 

ШУТИС-ийн Механик, Тээврийн  сургуулийн Техникийн механикийн тэнхимээс их, дээд сургуулиудын оюутнуудын дунд Машин Механизмын Онолын Улсын зургаадугаар олимпиадыг 2016 оны 04-р сарын 23-ны єдєр амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадад ШУТИС-ийн бїрэлдэхүүн Механик, Тээврийн сургууль, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль, Геологи, Уул уурхайн сургууль болон Хєдєє Аж Ахуйн Их сургууль, Батлан Хамгаалахын Их сургууль, Тээврийн Дээд сургууль, Монголын Үндэсний Их сургуулиудыг тєлєєлсєн 7 баг, нийт 67 оюутан оролцож, багийн болон хувийн амжилтаар єрсєлдєв.

Багийн дүнгээр ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Д.Батбаяр багштай Ц.Доржсүрэн ахлагчтай нэгдүгээр баг Тэргүүн байр эзэлж шилжин явах цом, алт медаль, єргємжлєл, мєнгєн шагналаар, Хєдєє Аж Ахуйн Их сургуулийн Д.Түвшинжаргал, Г.Даваасүрэн багштай Б.Амина ахлагчтай баг Дэд байр эзэлж мөнгөн медаль, єргємжлєл, мєнгєн шагналаар, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн Т.Бямбадорж багштай Г.Золзаяа ахлагчтай хоёрдугаар баг Гутгаар байр эзэлж хүрэл медаль, єргємжлєл, мєнгєн шагналаар шагнагдлаа.

Тэргүүн байрын шагналт: ШУТИС, МехТС-ийн I-р баг
 
Тэргүүн байрын шагналт-ШУТИС, МехТС-ийн I-р баг
 
Гутгаар байрын шагналт: ШУТИС, МехТС-ийн II-р баг

Оюутнууд бодлого бодож оюун ухаанаа сорихоос гадна хавтгайн хөшүүрэгт механизмын загварыг өгөгдсөн байгуулалтын томъёог хангахаар зохион, лабораторын төхөөрөмж дээр угсарч ажиллуулах бүтээлч сэтгэлгээний даалгавар нэмж гүйцэтгэсэн нь энэхүү олимпиадын гол онцлог байлаа. Олимпиадын хөтөлбөрийн хүрээнд бусад их дээд сургуулиудын багш нарт  Механизмын дизайн хичээлд CDIO технологи нэвтрүүлэх үйл явцын талаар танилцуулга хийж санал солилцлоо.

Хувийн амжилтаар  ШУТИС, МехТС-ийн Үйлдвэрлэлийн Механикжуулалт 3-р дамжааны оюутан Д.Дашдэлэг 38,9 оноогоор I байр, ХААИС-ийн Инженер багшийн  3-р дамжааны  оюутан Л.Болорчимэг 36,2 оноогоор II байр, МехТС-ийн Машин Үйлдвэрлэлийн 3-р дамжааны оюутан Ж.Уламбаяр  29,9 оноогоор III байрыг тус тус эзэлж алт, мєнгє, хүрэл медаль диплом, мєнгєн шагналаар шагнагдав.  Шагналт IV, V байрыг Механик, Тээврийн  сургуулийн Үйлдвэрлэлийн механикжуулалт, Инженер багш мэргэжлийн  3-р дамжааны оюутан Б.Нархулан, Б.Элбэгжаргал, VI байрыг ХААИС-ийн Инженер механикийн  2-р дамжааны  оюутан Б.Амина нар тус тус эзэллээ. 

Олимпиадын аварга:МехТС-ийн Үйлдвэрлэлийн Механикжуулалт 3-р дамжааны оюутан Д.Дашдэлэг 

 Олимпиадын II байрын шагналт: ХААИС-ийн Инженер багшийн 3-р дамжааны  оюутан Л.Болорчимэг

Олимпиадын III байрын шагналт: МехТС-ийн Машин Үйлдвэрлэлийн 3-р дамжааны оюутан Ж.Уламбаяр