ХААИС-ийн судлаачдын өгүүллийг 500 хүртлэх ам.долларын хөнгөлөлттэй үнээр хэвлэнэ
Австрали улсын Кюүнслэндийн их сургууль / USQ / -ийн Гадаад харилцааны албаны дарга профессор Талал Юсаф, Гадаад харилцааны бизнесс менежер Вэй Хуун Чунг нар 2016 оны 10-р сарын 28-нд ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа.
Уг уулзалтын эхэнд ректор Т.Хэрүүга ХААИС болон Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт их сургуулийн талаар товч танилцуулав.
Ноён Талал Юсаф талархсанаа илэрхийлээд сургуулиа танилцууллаа. Кюүнслэндийн их сургууль нь зайн сургалтаараа улсдаа нэгдүгээрт ордог байна. Мөн ХААИС-тай инженер, технологийн чиглэлээр түлхүү хамтран ажиллах боломжтойг онцлон өөрсдийн эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлд ХААИС-ийн эрдэмтэн, багш нарын өгүүллийг нийтлэхдээ 500 хүртлэх ам. долларын хөнгөлөлт үзүүлэх боломжтойг дурьдсан.
Түүнчлэн био түлш, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалгаа явуулж буй 1-2 докторантыг Австрали улсад хөнгөлөлттэй үнээр суралцуулж, туршилт судалгаа хийлгэх боломжоор хангахаар тохиролцов.