БНСУ-ЫН ЧУНБУК ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “FLEXIBLE SEMESTER 2017” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : .
Огноо: 2016-11-03 11:04:48

БНСУ-ЫН ЧУНБУК ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН

“FLEXIBLE SEMESTER 2017”

ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БНСУ-ын Чунбук Үндэсний их сургууль (CBNU) гадаадын сургуулийн багш, судлаачдад зориулан зуны болон өвлийн амралтаар “FLEXIBLE SEMESTER 2017” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Тус хөтөлбөрт докторын чиглэлээр суралцах бөгөөд ерөнхий шаардлага нь :

·         Гадаадын сургуулийн багш эсвэл мэргэжилтэн байх

·         Гадаад хэлний TOPIK 4, TOEFL PBT 550, TOEFL CBT 210, TOEFL iBT 80, TEPS 550, IELTS 5.5, TOEIC 675 оноотой байх

·         Судалгааны чиглэлийн дагуу тус сургуулийн профессор багшаас суралцах санал бичгээр авсан байх

 

Өргөдлийг 2016 оны 11 сарын 7-18-ны хооронд интернет (http://www.jinhakapply.com) болон шуудангаар хүлээн авна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг доорхи линкээр орж татах эсвэл Захиргааны алба (Захиргааны байрны 6 тоот)-аас авна уу.

 

 Жич: Докторантууд оролцох боломжтой.

 

Захиргааны алба

Утас: 341153

2016 оны 11 дугаар сар 03 өдөр