Магистрант, докторантын шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Нийтлэгч : .
Огноо: 2016-11-14 15:30:51

Магистрант, докторантын шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг илтгэл шалгаруулах нэгдсэн бага хурал 11-р сарын 10-нд боллоо. Энэ жилийн хурал:

·         Агро экологи, байгаль шинжлэл ба газрын харилцаа,

·         Инженер технологи, мэдээлэл зүй ба Эдийн засаг,      

·         Мал эмнэлэг, Мал аж ахуйн үйлдвэрлэл гэсэн гурван салбар тус бүрээр зохион байгуулагдсан нь онцлог байв.                                                                                                  

Бүрэлдэхүүн сургууль бүрээс шалгарсан 31 магистрант, 14 докторант судалгааны бүтээлээ хэлэлцүүлснээс шүүгчдийн нийлбэр дүнгээр:

Агро экологи, байгаль шинжлэл ба газрын харилцааны салбар хуралдаанаас:

Докторант С.Ариунаа, удирдагч багш Б.Баттөр   нарын “Bacillus atrophaeus нутгийн омгийн антагонист идэвхийг нь судалсан дүн” бүтээл I байр,

Докторант Б.Оюунтогтох, удирдагч багш M.Бямбасүрэн нарын “Антагонист идэвхи бүхий бактерийг молекул биологийн аргаар тодорхойлсон дүн” бүтээл II байр

Магистрант П. Отгонжаргал, удирдагч багш Г. Биндэръяа, Д. Түмэнжаргал нарын   “Буурцагтаны (fabaceae lindl.) Овгийн зарим зүйл ургамлын үрийн морфологи, анатоми, амьдрах чадварын судалгааны үр дүнгээс” бүтээл I байр,

Магистрант А.Энхтогтох, удирдагч багш Д.Ундармаа нарын “Сарьсан далавчит паразит шавьж-(cotesia glomeratus) түүнийг ургамлын биологийн хамгаалалд хэрэглэх ач холбогдолыг судалсан дүн” бүтээл II байрт тус тус шалгарсан байна.

Инженер технологи, мэдээлэл зүй ба Эдийн засгийн салбар хуралдаанаас:

Докторант Дагыс Кадирбек, удирдагч багш Вим Хайман нарын “Монгол улсын эдийн засаг голланд өвчинд нэрвэгдсэн үү” бүтээл I байр,

Магистрант З. Түвшинтөр, удирдагч багш  Д.Баатархүү нарын “Худгийн насосны ажиллагааг автоматжуулах төхөөрөмжийн судалгаа” бүтээл I байр,

Магистрант Б.Аззаяа, удирдагч багш Д.Мөнхтуяа нарын “Хүний нөөцийн бүртгэл, мэдээллийн системийн хөгжүүлэлт“ ХААИС-ийн жишээн дээр” бүтээл II  байр,

Мал эмнэлэг, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбар хуралдаанаас:

Докторант М.Ууганзаяа, удирдагч багш В.Энхчимэг нарын “Царгасанд grf ген шилжүүлэн суулгаж буй судалгааны дүнгээс “ бүтээл I байр,  

Магистрант М. Одончимэг, удирдагч багш Б. Болдбаатар нарын “Үхрийн хорт салст халуурал өвчнийг эмгэг бие бүтцийн өөрчлөлт  болон полимеразын гинжин урвалаар оношилсон дүнгээс” бүтээл I байр,

Магистрант Б.Золзаяа, удирдагч багш С.Бүрэнжаргал нарын “Монголд үржүүлж буй тахианд  хүнсний хордлого үүсгэгч campylobacter.spp илрүүлсэн судалгааны ажлын дүнгээс” бүтээл II байрт тус тус шалгарлаа.