БНХАУ-ын Соутвест их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав
БНХАУ-ын Соутвест /Southwest/ Их Сургуулийн Олон Улсын коллежийн Оюутны хэрэг эрхэлсэн албаны дарга Ли Линзе тэргүүтэй төлөөлөгчид /2016.11.21/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзан, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Ноён Ли Линзе хэлэхдээ, “Манай сургууль Хятадын 3000 гаруй сургуулиас сурган судлалаар гуравдугаарт, боловсрол судлалаар дөрөвдүгээрт эрэмблэгддэг. Гадаадын 30 гаруй орны 80 гаруй сургуультай хамтран ажилладаг. Танай сургуультай 2013 оноос харилцаж эхэлсэн. МААБС-ийн Уранчимэг профессор болон бусад багш нар 2014 онд манай сургуульд зочилж комьютер, мэдээлэл технологийн бакалаврын 2+2 хөтөлбөр, Хүнсний магистрын 1+1, 1+2 хөтөлбөр болон багш солилцооны талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Сургуулийн хөтөлбөрөөс харахад манай 32 сургуулийн 13 мэргэжлээр хамтран ажиллах боломжтой.” гэв.