Сургалтын шинэ арга зүй – Инженер технологийн сургуульд
СБЗА-наас хөтөлбөрийн чанарын баталгаажилтыг хангах зорилгоор хийж буй ажлуудын нэг хэсэг нь хөтөлбөрийн гол оролцогч болох багшийн заах арга зүйд үнэлгээ өгөх явдал юм. БШУ-ны сайдын 2014 оны А/174 тоот тушаалын 2.7.5-д заасны дагуу багш суралцах үйлийг үр дүнтэй удирдах технологи, арга зүйг эзэмшсэн байх шаардлагатай билээ.
2016 оны 10 сарын 14-ний өдөр ИТС-ийн Л.Лхагвасүрэн багшийн заасан “Материал судлал” хичээлд сууж, багшийн заах арга зүйтэй танилцлаа. Тус багш нь CDIO-н сургалтын идэвхтэй хэлбэрүүдийг хичээлдээ ашиглаж, оюутан бүрийг хичээлдээ татан оролцуулж, тэдний идэвх санаачилгыг нэмэгдүүлж, мэргэжлийн болон хувийн ур чадварыг олгож байгаа нь бахархууштай юм.
Л.Лхагвасүрэн багшийн цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба