“ХАА-н шинжлэх ухаан ба сэрүүн бүс дэх үр тарианы боловсруулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

Нийтлэгч : .
Огноо: 2016-09-05 15:33:26

“ХАА-н шинжлэх ухаан ба сэрүүн бүс дэх үр тарианы боловсруулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Японы Нагояагийн их сургуультай хамтран “ХАА-н шинжлэх ухаан ба сэрүүн бүс дэх үр тарианы боловсруулалт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2016.09.05/ зохион байгууллаа.

Хоёр их сургуулийн эрдэмтэн судлаачид “Монгол орны нутгийн зэрлэг жимсгэний зүйлүүд, тэдгээр нь селекцийн эх материал болох нь”, “Улаан алимны удамшлын генийн функцын анализ ба шинэ сорт гаргаж авах боломж”, “Монгол орны зэрлэг хүнсний ургамлуудыг хүнсэнд ашиглах боломж”, “Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн онцлог” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.