Монгол, Оросын залуу эрдэмтдийн II чуулга уулзалт эхлэв

Нийтлэгч : .
Огноо: 2016-09-06 10:58:09

Монгол, Оросын залуу эрдэмтдийн II чуулга уулзалт эхлэв

Монгол, Оросын залуу эрдэмтдийн II чуулга уулзалт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд есдүгээр сарын 5-нд нээлтээ хийлээ.  Хурал техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн зургаан чиглэлийн салбар хуралдаанаар үргэлжлэх юм.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хоёр орны залуу эрдэмтэн судлаачид өөр хоорондоо танилцах, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход оршиж байна.

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн Шинжлэх ухааны төвөөс Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын анхдугаар чуулга уулзалтыг санаачлан ОХУ-ын Эрхүү хотноо 2016 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм. Дээрх чуулга уулзалт хоёр дахь жилдээ Монгол улсад зохион байгуулагдаж байна.