Агроэкологийн сургуулийн хоёр оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа

Нийтлэгч : .
Огноо: 2016-09-09 11:51:48

Агроэкологийн сургуулийн хоёр оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа

БНСУ-ын DGB санхүүгийн группээс Агроэкологийн сургуулийн хоёр оюутанд тус бүр 500 000 төгрөгийн сургалтын тэтгэлэг гардууллаа. Тус групп нь “Монголд цөлжилтөөс хамгаалах ой” байгуулах төслийн хүрээнд болон хоёр улсын соёл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хүмүүнлэгийн олон ажил хэрэгжүүлдгээс гадна  энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг дэмжиж иржээ.

 “Монголд цөлжилтөөс хамгаалах ой” байгуулах төслийн хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт суманд мод үржүүлэг, байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, ойн нөхөрлөл байгуулах чиглэлээр олон ажил хийж, орон нутгийн иргэдийг сургалтад хамруулдаг байна. Мөн ойн инженер, байгаль хамгааллын чиглэлээр суралцдаг ХААИС-ийн оюутнуудыг дэмжин, 2013 оноос тэтгэлэгт хамруулж иржээ.Тэтгэлэгийг “Зүүн хойт Азийн ойн форум” Төрийн бус байгууллагын тэргүүн, ноён Ох, Жеонг Со болон ШУА-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Цогтбаатар  нар оюутнуудад гардуулан өгч баяр хүргэлээ.  Тэтгэлэг гардуулах ёслолд Агроэкологийн сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл оролцсон бөгөөд  тус сургуулийн Байгаль орчин, нөхөн сэргээлтийн 4-р ангийн оюутан Б.Дашпүрэв, Ойн аж ахуйн инженерийн 4-р ангийн оюутан Б.Дарханбаатар нар группын хамт олонд талархаж, амжилттай суралцахаа илэрхийллээ.