Хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна
ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, Японы Кумамото их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Өнгөрсөн хичээлийн жилд Эдийн засгийн статистик- математик загварчлалын тэнхимийн Статистикийн 3-р ангийн оюутан Х.Мөнхтамир, н.Цэрэндэжид нар оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж нэг жилийн гэрээгээр амжилттай суралцаад ирсэн билээ.
Энэ хичээлийн жилд суралцах оюутны сонгон шалгаруулалт болж, Эдийн засгийн статистик-математик загварчлалын тэнхимийн Статистикийн 3-р ангийн оюутан Б.Сайнбилэг, ЭЗМЗагварчлалын 3-р ангийн оюутан Б.Ширизана нар 12 оюутнаас шалгаран Кумамото их сургуулиас суралцах урилгаа хүлээн авлаа. Тэд энэ есдүгээр сард арлын Япон орныг зорих юм.