“Мongolian library update” сургалт зөвлөгөөн болж байна
ХААИС-ийн Төв номын сан, Монголын номын сангуудын нэгдсэн консерциум /МНСК/ хамтран “Мongolian library update” сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2016.09.22/ ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнийг номын сан, номын санчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарт нэвтэрсэн технологи, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл, туршлага солилцох, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх, хамтдаа хөгжих зорилгоор зохион байгуулж буй юм. Гурав дахь жилдээ болж буй зөвлөгөөнд 40 гаруй номын сангийн 80-аад номын санч, мэдээллийн ажилтан оролцож байна.
Тэд “МНСК-ийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны боломжууд”, “Номзүйн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага”, “Нийгмийн сүлжээг номын сангийн салбарт нэвтрүүлэх”, “Монголын номын сангуудын орчин, тоног төхөөрөмж шинэчлэл, хандлага” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, зөвлөлдөх юм.