“Торгоны зам” хөлбөмбөгийн тэмцээнд ХААИС-ийн тамирчид оролцов
БНХАУ-ын Өвөр Монголын багшийн их сургуулиас зохион байгуулсан “Торгоны зам” цомын төлөөх олон улсын оюутны хөлбөмбөгийн тэмцээнд ХААИС-ийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын багшийн их сургууль дээр 2016 оны 9 дүгээр сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан оюутны олон улсын хөлбөмбөгийн тэмцээнд ХААИС-иас багийн ахлагч, менежрээр Б.Батзориг, багийн ахлах дасгалжуулагчаар С.Амгаабазар, туслах дасгалжуулагчаар Ц.Мөнх Эрдэнэ, багийн эмчээр Ж.Пүрэвсүрэн, тамирчнаар багийн ахлагч Б.Төгсбилэг, Б.Мөнгөнбагана /ЭЗБС/, П.Тэнгис, Х.Мөнхтөр, Э.Пүрэвдорж, А.Тэмүүжин /ИТС/, Ж.Цогт- Очир, Э.Энх Орчлон, Г.Нямжав /АЭС/, Б.Барсбаяр /МЭС/ нар оролцоод ирлээ.
Багууд дараах байдлаар хоёр хэсэгт хуваагдан цомын төлөө өрсөлдөв.
№ |
А хэсэг |
Б хэсэг |
1. |
Гадаад худалдаа, эдийн засгийн их сургууль |
Москвагийн их сургууль |
2. |
Хөдөө аж ахуйн их сургууль |
Монгол улсын их сургууль |
3. |
Өвөр монголын багшийн их сургууль |
Өвөр монголын их сургууль |
4. |
Бээжингийн их сургууль |
Шанхайн их сургууль |
Тэмцээний нээлтийн ажиллагаанд манай сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Батчулуун оролцон үг хэллээ. Тэмцээний анхны тоглолтыг Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургуулиуд хийж, Өвөр Монголын “Одон” телевиз, “IMFC” телевиз шууд дамжуулав.
Манай сургуулийн баг хэсэгтээ Өвөр монголын багшийн их сургуульд 5:4-өөр хожигдож, ОХУ-ын Гадаад худалдаа, эдийн засгийн их сургуультай 1:1 харьцаатай тэнцэж, Бээжингийн их сургуулийг 3:2 харьцаатайгаар хожсноор хэсгээсээ 2-р байраар гарч Б хэсэгээс 1-р байраар гарч ирсэн Өвөр монголын их сургуулийн багтай хүнд хэцүү тоглолт хийж 5:4 харьцаагаар хожигдсон. Энэ тоглолтонд манай багийн 2 тамирчин бэртэл авч, 2 тамирчин улаан хуудас авснаар дараагийн тоглолтыг өнжихөөс аргагүй байдалд орсон билээ. Хамгийн сүүлийн тоглолтоо хүрэл медалийн төлөө Өвөр монголын багшийн их сургуультай хийж 6:2 харьцаагаар хожигдсноор 4-р байранд шалгарлаа.