ХААИС “Тархины хогийг цэвэрлэе” аяныг дэмжин оролцлоо
“Тархины хогийг цэвэрлэе” уриатай номтой нөхөрлөж, хог цэвэрлэх арга хэмжээ аравдугаар сарны 01-нд боллоо. Тус арга хэмжээг “Номтой Оюуны Ирээдүй” ТББ-аас санаачилан ХААИС-тай хамтран зохион байгуулсан юм. Мөн "SAMSUNG" корпораци", АПУ ХК, "Сайхан ирээдүй" ХХК, Батзориг сан, ЭМОС клуб, Open mic, Интер ном, Гэрэл зургийн S Studio, Tuvshu solid studio, Мон-Кара, Broadway-ийн Obsidian салбар нийгмийг соён гэгээрүүлэх үйлсийг дэмжин ажиллав.
Арга хэмжээг ХААИС-ийн захиргаа, ХААИС-ийн Оюутны холбоо дэмжин, бүрэлдэхүүний сургуулийн 1-р ангийн 500 гаруй оюутан, зөвлөх багш нарын хамт оролцов. Оюутан бүр нэг номтой ирж, хүмүүсийн хог хаях бүдүүлэг үйлдлийг эсэргүүцэж, нийслэлийн соёлч иргэн болох, ном уншиж, уншсан номоо ухаж ойлгох соёлд суралцах, улмаар тархиндаа хог тарихгүй, байгаль дэлхийгээ хайрлахад суралцахыг уриалсан юм. Оюутнууд 100 айлын Сэлбийн гүүрнээс Өвөрсогоотын эцэс хүртэлх 10 км орчим газрыг цэвэрлэлээ.