“Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дэвшилтэт технологи” сэдэвт хуралд ХААИС-ийн судлаач оролцов
“Шинжлэх Ухаан, Инженер, Технологийн Дэлхийн Академи” /WASET/-иас Францын нийслэл Парис хотноо зохион байгуулсан “Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын 18-р хуралд ХААИС-ийн багш, докторант С.Мягмарсүрэн амжилттай оролцов.
Тус хуралд 56 орны 268 эрдэмтэн, судлаач өөрийн судалгааны сэдвүүдээр аман болон ханан илтгэл тавьсан бөгөөд Монгол улсаас ХААИС-ийн МААБС-ийн багш, докторант С.Мягмарсүрэн өөрийн докторын судалгааны ажлын зарим үр дүн болох “RESULT OF FATTY ACID CONTENT IN MEAT OF SELENGA BREED YOUNGER CATTLE” сэдвээр англи хэл дээр аман илтгэл тавьж, судлаачдын сонирхсон асуултанд хариуллаа.
Судлаач уг бүтээлээ олон улсын сэтгүүлд нийтлүүлснээс гадна инфакт фактор 4.1 сэтгүүлд хэвлэгдэн онлайнаар internet –д тавигдсан байна. (World Academy of Science, Engineering and Technology International Journal of Biological, Bimolecular, Agricultural, Food and Biotechnological Vol: 10,№:8,2016)