Оюутны хөгжлийн зээлийг ХААИС зургаан банкаар дамжуулан олгоно
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ын хүрээнд бакалаврын зэргийн боловсрол эзэмшиж байгаа оюутнуудад оюутны хөгжлийн зээлийг олгох талаар Боловсролын зээлийн сан болон дараах зургаан банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтран ажиллах гэрээ байгуулсан дараах банкуудад харилцах болон эрсдэлийн сангийн данс нээсэн ба цаашид эрсдэлийн сангийн дансны мэдээллийг тухай бүр нь хүргэж ажиллах юм.
1. ХААН банк
Эрсдэлийн данс-5131144652 Харилцах данс-5070047564
2. Капитрон банк
Эрсдэлийн данс-3020004478 Харилцах данс-3020004477
3. Төрийн банк
Эрсдэлийн данс-341801640031 Харилцах данс-341801640028
4. Хас банк
Эрсдэлийн данс-5001995656 Харилцах данс-5001995661
5. Улаанбаатар банк
Эрсдэлийн данс-2620000578 Харилцах данс-2620001318
6. Голомт банк
Эрсдэлийн данс-8125100355 Харилцах данс-1501109544
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу оюутны хөгжлийн зээлийн 95 хувийг тухайн суралцаж буй сургуулийн сургалтын төлбөрийн дансанд, 5 хувийг төвлөрсөн сан дээр нээсэн эрсдэлийн сангийн дансанд төвлөрүүлэн байршуулах юм.
Бүрэлдэхүүн сургуулийн удирдлага болон сургалт хариуцсан мэргэжилтнүүд оюутны хөгжлийн зээл авахыг хүссэн оюутнуудад зээл авахад шаардагдах материалыг гаргаж өгч ажиллана уу.
Зээл авахад гарч буй бэрхшээл, санал, хүсэлтээ ХААИС-ийн Оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхсаруулын enkhsaruul@muls.edu.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
Зээлд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ
- Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /
- Богино хугацаатай зээл /1 жил /
- Урт хугацаатай зээл /10 жил /
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
- Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
- Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
- Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОН БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
- Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
- Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;
УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
- Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.
- Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.
- Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.
- Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.
- Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ
- Зээл хүссэн өргөдөл
- Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/
- Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар
- Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Засгийн газрын 111 дүгээр тогтоолыг доорхи линкээр уншина уу