Унгар улсад 2017-2018 оны хичээлийн жилд тэтгэлэгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Нийтлэгч : .
Огноо: 2017-02-02 10:50:18

Унгар улсад 2017-2018 оны хичээлийн жилд тэтгэлэгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутныг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургууль гаргана.

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу. Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.