МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, АКАДЕМИЧ Ч.АВДАЙН НЭРЭМЖИТ ШУТИС-ИЙН ОЮУТНЫ “ЭРДМИЙН ЧУУЛГАН”

Нийтлэгч : .
Огноо: 2017-02-07 19:14:30

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, АКАДЕМИЧ Ч.АВДАЙН НЭРЭМЖИТ ШУТИС-ийн оюутны “эрдмийн чуулган”
 
 Эрдмийн шувуу цомын төлөөх Эдийн засаг, менежментийн салбарын XV бага хурал
 
Нэг. Зорилго

 Оюутан, залуу судлаачдыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад оршино.

  Хоёр. Хамрах хүрээ, чиглэл

 Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрөөр суралцагч оюутнууд хамрагдана. Илтгэлийн сэдвийн хүрээ, чиглэл нь:

-          Эдийн засаг
-          Менежмент
-          Бизнесийн удирдлага
o   Хүний нөөцийн менежмент
o   Маркетингийн менежмент
o   Санхүүгийн менежмент
o   Үйлдвэрлэлийн менежмент
o   Мэдээллийн системийн менежмент
  Гурав. Ерөнхий шаардлага

 - Бүтээл нь бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн онол, практикийн  шинэ чиг хандлага,  арга хэлбэр, туршлага,  үр дүнгийн  асуудлыг  хөндсөн, шинжлэх  ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлалыг  хэрэглэсэн  байна.

 - Хэрэв төсөл бичсэн бол судалгаанд  тулгуурласан  илтгэл хэлбэртэй байж болно.

 - Хэрэв багаар ажилласан бол нэг багт хоёроос ихгүй оюутан байна.

 - Эрдэм шинжилгээний илтгэлийн нүүр хуудсанд дараах мэдээллийг бичнэ. Үүнд:

  • Илтгэлийн нэр
  • Зохиогчийн овог нэр
  • Сургууль, салбарын нэр
  • Холбоо барих утас, электрон шуудангийн хаяг
  • Удирдагч багшийн нэр, эрдмийн цол зэрэг
-   Үндсэн хуудсуудад Header&Footer ашиглахгүй байхыг анхаарна уу
-   Бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүллэг бичих зааврын (http://must.edu.mn/mn/b3m668/) дагуу боловсруулсан байна
  
Дөрөв. Хурлын зохион байгуулалт

 -  Оролцох их дээд сургууль, оюутнууд  мэдүүлгээ 2017 оны 3-р сарын 24-ний дотор info@oyunchimeg.com, oyun_tod@yahoo.com мэйл хаягаар илгээнэ.

-  Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар 2017 оны 3-р сарын 28-ний Мягмар гарагийн 18.00 цаг хүртэл Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн 203 тоотод хүлээн авна.
 
-  Оролцогч сургуулийн хураамж илтгэгчийн тооноос үл хамааран 100000 төгрөг байна.
 
Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттай зохион байгуулагдана.
 
-  1-р шат: Тусгайлан байгуулагдсан Комисс 1-р шатны шалгаруулалтыг 2017 оны 03-р сарын 30-ны Пүрэв гарагт зохион байгуулна.
-  2-р шатанд нийт 10 илтгэл шалгаруулах ба эцсийн шалгаруулалт  2017 оны 04-р сарын 06-ны пүрэв гарагийн 14.00 цагт Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн 205 тоотод эхэлнэ.
  
Шагнал, урамшуулал

 -  Тэргүүн байр - 1  мөнгөн шагнал, цом, диплом

-   Дэд байр -  2  Тус бүр мөнгөн шагнал, диплом, үнэ бүхий зүйл

-   Гутгаар байр -  2 Тус бүр мөнгөн шагнал, диплом, үнэ бүхий зүйл
 
-   Шагналт байр  -5   Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
 
-   Эхний 5 байрын удирдагч багш нарт Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал урамшуулал олгоно
 
Уралдааныг зохион байгуулагчид

 - ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар

- “Залуу судлаач-Ирээдүйн манлайлагч”сан 
  
Холбоо барих хүмүүс, утас:

 ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар 203 тоот өрөө,

Д.Оюунчимэг: Утасны дугаар-88010880, Электрон шуудан- info@oyunchimeg.com
Д.Оюунгэрэл: Утасны дугаар- 88082869, Электрон шуудан- oyun_tod@yahoo.com
 
Мэдээллийг www.must.edu.mn, www.sbh.mn, www.erdmiinshuvuu.org хаягуудаас үзэж болно