ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь хүрээлэн, сургуулийн бүтцийг салгаж байгуулахаар боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2017-02-16 10:53:05

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь хүрээлэн, сургуулийн бүтцийг салгаж байгуулахаар боллоо

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн харьяа Агроэкологи, бизнесийн сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Хөдөө аж ахуйн их сургуулийн Захирлын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/36 тоот тушаалын дагуу хүрээлэн, сургууль хоёрын бүтцийг салгаж зохион байгуулахаар боллоо.

Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирлаар Н.Баярсүхийг, Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлаар Зунай овогтой Нэргүйг тус тус томиллоо.  

Тус хүрээлэнгийн харьяанаас  Агроэкологи, бизнесийн сургуулийг салгаж байгаатай холбоотой захирлуудын ажлыг хүлээлцүүлэх ажлын хэсэг Дархан-Уул аймагт 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажиллав.

Энэ үеэр Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн хамт олны хурлаар Н.Баярсүх захирлын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцлээ. Мөн цаашид хийх ажилтай холбоотой сургуулийн стратеги төлөвлөгөө /2016-2020 он/, бизнесийн төлөвлөгөөг /2017 он/  З.Нэргүй захиралд албан ёсоор хүлээлгэн өглөө.