“ЭЛЧ” оюутны бүртгэлийг явуулж байна
ХААИС-ийн маркетингийн идэвхжүүлэлт хөтөлбөр”, “ХААИС-ийн элч оюутан хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд ЭЛСЭЛТ-2017 үйл ажиллагааг ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас зохион байгуулж байгаатай холбогдуулан өөрийн хүсэлтээр аймаг, сум орон нутагт ажиллах “ЭЛЧ” оюутны бүртгэлийг явуулж байна.
Элч оюутны мэргэжил, ур чадварт тавих шаардлага:
- 2-4 курсын оюутан байх;
- Элч оюутан тухайн мэргэжлийн хөтөлбөрөөр 2-оос доошгүй жил суралцсан байх;
- Сурлагын голч дүн 2.8-аас доошгүй суралцсан байх;
- Суралцаж буй мэргэжилдээ дуртай, сургуулиа бусдад танилцуулах хүсэл, тэмүүлэл, эрмэлзэлтэй байх;
- Сурлага, хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан тухайн мэргэжлийн тэргүүний оюутан байх;
Бүртгэх хугацаа: 2017.02.20 – 2017.03.10-ны өдрүүдэд
Анкет бөглөх газар:
- ХААИС-ийн захиргааны байрны 13 тоот өрөө, СБЗА-ны Оюутны асуудал эрхэлсэн мэргэжилтэн Н.Энхсаруул
- Хичээлийн төв байр ХААИС-ийн Оюутны холбооны байр
Холбогдох утас: 99097449