Шилдэг оюутан шалгаруулах журам

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 1999-12-31 00:00:00

Шилдэг оюутан шалгаруулах журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.  ХААИС-д суралцаж буй оюутны сурах идэвхи чармайлт, сурлагын чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2.  ХААИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвхи санаачлагатай, сурлагын өндөр амжилт гаргасан, тэргүүний манлайлагч бүтээлч  оюутныг сонгон шалгаруулна.
 
Хоёр. ХААИС-ийн Захирлын нэрэмжит батламж
 
2.1. Сургалтын нэгдсэн хуанлийн улирал бүрийн эхний долоо хоногт өмнөх улиралд сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутны нэрийг "Захирлын нэрэмжит батламж"-д бичиж, нийтэд мэдээлнэ.
2.2. "Захирлын нэрэмжит батламж"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно.  Үүнд:
  • Сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй
  • Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй
  • Нэг семестрт цуглуулсан кредитийн тоо 15-аас дээш
  • Улирлын үнэлгээний голч дүн 3.6 ба түүнээс дээш байна.
2.3. "Захирлын нэрэмжит батламж"-ийг ХААИС-ийн захирлын тушаалаар улирал бүр олгоно.
2.4. "Захирлын нэрэмжит батламж"-ийг 3 улирал дараалан авсан тохиолдолд нь тухайн жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлнө. /хавсралт№1/
 
Гурав. Захирлын нэрэмжит тэтгэлэг
 
3.1. Сургалтын нэгдсэн хуанлийн эцэст сурлага, спорт, урлаг, хөдөлмөрийн өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд "ХААИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг" олгож, нийтэд сурталчилна.
3.2. "Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:
  • Дараалан 4 ба түүнээс дээш улиралд 3.6-аас дээш голчтой суралцсан
  • Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй
  • Их дээд сургуулиудын болон олон улсын Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн
  • ХААН КАМПУС хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн биеэр санаачлагатай оролцсон
  • Урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан
3.3. "Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ийг жилд нэг удаа бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн 4 хүртэлх оюутанд олгоно.
3.4. "Захирлын нэрэмжит тэтгэлэг"-ийг батламж, энгэрийн тэмдэг, цом дагалдана. /хавсралт№2/
3.5. “Захирлын нэрэмжит тэтгэлэг” нь тухайн оюутны сургалтын төлбөрийн 50%-тай тэнцүү байна.
3.6. “Захирлын  нэрэмжит тэтгэлэг” –ийг хичээлийн жилийн эхэнд гардуулна.
 
Дөрөв. ХААИС-ийн шилдэг оюутан
 
4.1. Сурлагын тогтвортой амжилт гарган суралцаж байгаа болон олон улс, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд гаргамгай амжилт гаргасан оюутнуудыг тухайн бүрэлдэхүүний сургууль шилдэг оюутанд өргөмжлөнө. 
4.2. Бүрэлдэхүүний сургуулийн шилдэг оюутныг хичээлийн жил бүр бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлтыг үндэслэн шалгаруулна.
4.3. Шилдэг оюутнуудыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд хэвийн ачаалалтайгаар тасралтгүй өндөр амжилт гарган суралцсан улирлын тоо, үнэлгээний голч дүн зэргээс хамааруулан жагсаана.
4.4. Шилдэг оюутанд гэрчилгээ, тууз, энгэрийн тэмдэг олгоно. /хавсралт №3/
4.5. Шилдэг оюутнууд нь дараах давуу эрхийг эдлэх болно.
               Үүнд:
  • Магистрантурт, докторантурт хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэх
  • Гадаадын их дээд сургуульд элсэн суралцахад тэргүүн ээлжинд тодорхойлуулах
  • Төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах
  • Хэлний болон тусгай мэргэжлийн сургалтад хамрагдах
  • Бүрэлдэхүүний сургуульд багшлах,  харъяа эрдэм шинжилгээний байгууллагуудад эрдэм шинжилгээний ажил хийх
4.6. Шилдэг оюутныг оны эцэст шалгаруулж, шагнаж урамшуулна.
 
Захирлын нэрэмжит батламж
 
№ . . .
……………… оны хичээлийн жилийн …… улиралд ………. үнэлгээний голч дүнтэй суралцаж, сурлагын өндөр амжилт гаргасан ……………………………… ангийн оюутан …………………………… овогтой  ……………………………. Танд талархал илэрхийлж Захирлын нэрэмжит хуудас олгов. Гурав ба түүнээс дээш удаа Захирлын нэрэмжит хуудас авбал таныг “Шилдэг оюутан”-аар өргөмжлөх ба Та сургалтын төлбөрийн 20 хувиар хөнгөлүүлэх эрхтэй болно.
Захирал:   …………………………….

 Олгосон:    …….. оны  ……. сарын …….. өдөр