Оюутны холбооны дүрэм

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 1999-12-31 00:00:00

ХААИС-ийн Оюутны холбооны дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Оюутны Холбооны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг тодорхойлж зохицуулахад оршино.
1.2 Тус байгууллагын оноосон нэрийг Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Оюутны Холбоо буюу товчилбол ХААИС-ОХ байна.
1.3 ХААИС-ОХ нь төрийн бус байгууллага бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн Бус Байгууллагын хууль, түүнчилэн энэхүү дүрмийг уйл ажиллагаандаа мөрдлөг болгон гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус байгууллага юм.
1.4 ХААИС-ОХ нь ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлүүдийн сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие даасан олон нийтийн байгууллага юм.
1.5 ХААИС-ОХ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон, төрийн бус байгууллага, ХААИС-ийн захиргаа хамтран ажиллаж нийт оюутнуудын эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэн хамгаалж, тэдгээрийн төлөө ажиллана.
1.6 ХААИС-ОХ нь өөрийн дүрэм, билэг тэмдэг, уриатай байна.
1.7 ХААИС-ОХ нь нам бус байна.
 
Хоёр. Үйл ажиллагааны чиглэл зорилго
 
2.1 ХААИС –ОХ - ны үндсэн зорилго нь оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалж тэдний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэн “Оюутны эрхийн түгээмэл тунхаглал ” –ын үзэл санааг хэрэгжүүлэх явдал юм.
2.2 ХААИС-ОХ нь үйл ажиллагаандаа хуулийг дээдлэн, шудрага ёс, тэгш эрхийн эрхэмлэн, оюутнуудын эв нэгдлийг хангах зарчмыг баримтална.
2.3 ХААИС-ОХ нь оюутны хөдөлгөөний эв нэгдлийг бүрдүүлэн хөгжүүлэх, хамтран ажиллах, өөрсдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэн баталгаажуулна.
2.4 ХААИС-ОХ нь тус сургуулийн захиргаанаас гарч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оюутнуудыг татан оролцуулж зохих мэдээлэлээр хангана.
2.5 ХААИС-ОХ нь тус сургуулийн оюутнуудын эрх ашиг сонирхлыг нэгдмэл байр сууринаас илэрхийлнэ.
2.6 Боловсролын системийг боловсронгуй болгох, чанар үр ашгийг дээшлүүлэхийн төлөө ажиллана.
 
Гурав. Бүтэц зохион байгуулалт
 
3.1 ХААИС-ОХ нь зохион байгуулалтын хувьд холбооны зарчмаар ажиллана.
3.2 ХААИС-ОХ нь ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлийг нэгтгэсэн байгууллага юм.
3.3  а. ХААИС-ОХ нь өөртөө хүндэт зөвлөлтэй байна.
       б. ХААИС-ОХ нь ХААИС-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд өөрийн төлөөлөлтэй байна.
       в. ХААИС-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөн нь ХААИС-ОХ-ны гишүүн байна.
3.4  ХААИС-д суралцаж буй бүх оюутнууд нь ХААИС-ОХ-ны гишүүн байна.
3.5  ХААИС-ОХ -ны үндсэн үйл ажиллагааг ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудаас сонгогдсон оюутны зөвлөлийн дарга нараас бүрэлдсэн “ Төлөөлөн удирдах зөвлөл ” удирдана.
3.5.1  ХААИС-ОХ-ны “Төлөөлөн удирдах зөвлөл” нь сард хоёроос доошгүй удаа хуралдах ба 60% - иас ээш ирцтэй байвал хурлыг хүчинтэйд тооцно.
3.5.2  Төлөөлөн удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа чиглэл болон ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батална.
3.5.3  Төлөөлөн удирдах зөвлөл нь үйл ажиллагааны чиглэл тус бүрд
3.5.4  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь сургуулийн захиргаатай тохиролцон тодорхой хөнгөлөлтүүдийг эдлэх эрхтэй
3.5.5  Төлөөлөн удирдах зөвлөл нь 12 хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.6  ХААИС-ОХ -ны чуулган
3.6.1  ХААИС-ОХ –ны дээд байгууллага нь чуулган мөн.
3.6.2  ХААИС-ОХ –ны ээлжит чуулган жилд хоёр удаа хуралдана. а. Намрын чуулган 10 сарын 2 дахь долоо хоногт б. Хаврын чуулган 4 сарын 4 дэхь долоо хоногт
3.6.3  Чуулганы төв хэлэлцэх асуудлыг ХААИС-ОХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож, чуулганаас долоо хоногийн өмнө нийтэд зарлана.
3.6.4  Чуулганы бэлтгэл ажлыг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс томилогдсон зохион байгуулах комисс хангана.
3.6.5  Чуулганаар хэлэлцэх бусад асуудлыг чуулганы төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
3.6.6  ХААИС-ОХ –ны бүтэц зохион байгуулалтыг чуулганаар тогтооно.
3.6.7  Ээлжит бус чуулганыг 50%-иас дээш, эсвэл нийт оюутнуудын ¼ хувь нь шаардсан тохиолдолд зарлан хуралдана.
 
Дөрөв. ХААИС-ОХ-ны эрх үүрэг
 
4.1 ХААИС-ОХ нь тус сургуулийн хэмжээнд үуйл ажиллагааг явуулах эрхтэй.
4.2 ХААИС-ОХ-ны салбар оюутны зөвлөл нь өөрийн бүтэц зохион байгуулалттай байх бөгөөд өөрийн сургуулийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй.
4.3 ХААИС-ОХ өөрийн гаргасан шийдвэрийн талаар сургуулийн захиргаанд санал, шаардлага тавих бүрэн эрхтэй.
4.4 ХААИС-ОХ нь мэргэжлийн хэмжээнд зохигдох соёл урлаг, спортын арга хэмжээг сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулна.
4.5 ХААИС-ийн ОХ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь өөрсдийн гаргасан шийдвэрийг үйл ажиллагааны үр дагавартай нь хариуцна.
4.6 ХААИС-ийн ОХ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь дотуур байрны ашиглалт, хуваарьлалт, дэг журамд хяналт тавьж, байрны захиргааны хуралд оролцох эрхтэй.
4.7 ХААИС-ОХ-нь тайлангаа тухай бүрт санхүү болон хяналтын зөвлөлд тайлагнана.
 
Тав. ХААИС-ОХ-ны гишүүдийн эрх үүрэг
 
5.1 ХААИС-ОХ-ны гишүүн нь сонгох сонгогдох эрхтэй.
5.2 ХААИС-ОХ-ны гишүүн нь ХААИС-ОХ-ны зарим үйл ажиллагаа санаачлах, удирдах үйл ажиллагаанд шууд болон сонгосон төлөөлөгчөөрөө уламжлан оролцох эрхтэй.
5.3 ХААИС-ОХ-ны гишүүн нь ХААИС-ОХ-ны үйл ажиллагааны мэдээлэл авах эрхтэй.
5.4 ХААИС-ОХ-ны үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч ХААИС- ОХ-ны гишүүн нь ХААИС-ийн захиргаа, ХААИС-ОХ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хоорондын тохиролцооны үндсэн дээр тогтсон шагнал урамшуулал эдлэх эрхтэй.
5.5 ХААИС-ОХ-ны гишүүн нь ХААИС-ОХ болон ХААИС-ийн захиргаанаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, даган биелүүлэх үүрэгтэй.
5.6 ХААИС-ОХ-ны гишүүн нь ХААИС-ОХ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр ХААИС-ОХ-ны нэрийн өмнөөс ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй.
 
Зургаа. Санхүүжилт
 
6.1 ХААИС-ОХ дараах эх үүсвэрээс санхүүжнэ.
6.1.1 Өөрсдийн үйд ажиллагаанаас орлого олох.
6.1.2 Хандив тусламж.
6.1.3 Сургуулийн захиргаанаас үзүүлэх дэмжлэг
6.2 ХААИС-ОХ нь үйл ажиллагаатай холбогдон гаргасан төсвийг тэргүүн, дэд тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын хамтын шийдвэрээр захиран зарцуулна.
6.3 ХААИС-ОХ нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнд тайлагнана.
 
Долоо. Билэг тэмдэг
 
7.1 ХААИС-ОХ нь өөрийн бэлэг тэмдэг / эмблем, туг, тамга/-тай байна.
7.2 ХААИС-ОХ-ны бэлэг тэмдгийг чуулганаар бататгах болон өөрчлөлт оруулж болно.

 

Найм. ХААИС-ОХ-ны төв

8.1 ХААИС-ОХ-ны төв нь ХААИС-ийн хичээлийн төв байранд байрлана.

8.2 ХААИС-ОХ-ны салбар зөвлөл нь тус тусын салбар сургууль дээр байрлана.

8.3 ХААИС-ОХ-ны байр нийт оюутнуудад нээлттэй байна.
 
Ес. Бусад зүйл

 9.1 Чуулганаар ХААИС-ОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно.