ХААН Банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд батламжаа гардан авлаа.

Нийтлэгч : .
Огноо: 2016-11-30 11:14:49

ХААН Банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд батламжаа гардан авлаа.

 

2016-2017 оны хичээлийн жилд ахлах курсын оюутнуудын дунд 9-р сард зарласан тэтгэлэгт хөтөлбөрт голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх, урлаг спортын амжилт зэрэг гол үзүүлэлтээр шалгарсан 40, тэргүүлэх их дээд сургуулийн 10 нийт 50 шилдэг оюутанд тэтгэлгийн батламжийг гардуулж өглөө. Тэтгэлэгт хөтөлбөрт тус сургуулийн Г.Түвшинжаргал Эдийн засаг, бизнесийн сургуулийн БМ-III курсын оюутан, Н.Болдмаа Агроэкологийн сургуулийн ЭБХ-IV курсын оюутан, Б.Нинжин  Инженер, технологийн сургуулийн ИМ-II курсын оюутнууд шилдгээр шалгарч, батламжаа гардан авлаа. Боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк өнгөрсөн 9 жилийн хугацаанд сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлсэн нийт 1300 гаруй шилдэг оюутанд 700 сая гаруй төгрөгийн тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлд үнэтэй хувь нэмэр оруулж, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.

Шилдэг оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.