“ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ” улсын IV олимпиад амжилттай боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2016-12-20 19:44:34

“ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ” улсын IV олимпиад амжилттай боллоо

Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн Улсын IV олимпиадыг ХААИС – ийн Инженер Технологийн Сургууль 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд амжилттай зохион байгууллаа.  

Олимпиадад

Ø  ШУТИС-ийн ГУУС

Ø  ШУТИС-ийн ЭХС

Ø  ХААИС-ийн ИТС

Ø  МҮИС

Ø  Техник технологийн дээд сургууль

Ø  Тээврийн дээд сургууль

Ø  ШУТИС Дархан Технологийн сургууль

Ø  Дарханы политехникийн коллеж зэрэг 8 сургуулийн 13 багийн 39 оюутан оролцов. Олимпиад ур чадвар, дадал /бодлого/ шалгах, мэдлэг шалгах гэсэн гурван үе шаттайгаар явагдаж дүнгээ гаргалаа.

Багийн дүнгээр нэгдүгээр байранд Х.Идэр, Б.Лхагва багштай Дархан Технологийн Сургуулийн 1-р баг, хоёрдугаар байранд Д.Гантулга, Д.Ганболд багштай ХААИС – ийн ИТСургуулийн 2-р баг, гуравдугаар байранд Х.Идэр, Б.Лхагва багштай Дархан Технологийн Сургуулийн 2-р баг, тусгай байранд Ш.Ангар, Ж.Намдагсамба, Ч.Ренчиндорж багштай ШУТИС – ийн ЭХСургуулийн 1-р  баг тус тус шалгарав.

Хувийн амжилтаар ШУТИС – ийн ЭХСургуулийн 1-р багийн гишүүн Э.Адъяахүү нэгдүгээр байр, Дархан Технологийн Сургуулийн 1-р багийн гишүүн О.Баярчимэг хоёрдугаар байр, Монголын Үндэсний Их Сургуулийн багийн гишүүн Ц.Түвшинтөгс гуравдугаар байр, тусгай байранд ШУТИС – ийн ЭХСургуулийн 1-р багийн гишүүн М.Мөнхцэцэг нар тус тус шалгарлаа.

Үйлдвэрийн цахилгаан хангамж” Улсын анхдугаар олимпиад 2012 оны 11 дүгээр сарын 23,24 –ний өдрүүдэд Дархан Технологийн Дээд Сургууль дээр зохион байгуулагдаж 7 сургуулийн нийт 20 багийн 60 гаруй  оюутан мэдлэг чадвар, оюун ухаанаа сорьж байсан бол хоёрдугаар олимпиад Эрдэнэт хотод  2014 оны 03 дугаар сард болж, нийт 15 багийн 42 оюутан оролцож байв.

Харин “Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн Улсын III олимпиад 2015 оны 04 дүгээр сарын 18-19-нд ШУТИС-ийн харъяа  Геологи уул уурхайн сургууль дээр зохион байгуулагдсан 7 сургуулийн 10 баг оролцсон юм.