ХААИС-ийн гарааны компаниудын үйл ажиллагаатай танилцлаа

Нийтлэгч : .
Огноо: 2017-01-04 18:47:00

ХААИС-ийн гарааны компаниудын үйл ажиллагаатай танилцлаа

 

 Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд удирдамжийн дагуу өнөөдөр /2017.01.04/ ХААИС-ийн Инноваци бизнес хөгжлийн төв болон гарааны компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Гантулга болон бусад албаны төлөөлөгчид ХААИС болон харьяа хүрээлэнг түшиглэн байгуулагдсан 17 гарааны компанийн үйл ажиллагаатай танилцан,  профессорын багийн гишүүдийн санал, хүсэлтийг сонслоо.

ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төв

• Гарааны Монгол экологийн бордоо ХХК

• Гарааны агромоторсервис ХХК

• Гарааны билиг ундрах бүл ХХК

• Гарааны ЖГБ силика ХХК

• Гарааны шинэ-эко ХХК

• Гарааны агро энержи ХХК

• Гарааны ХААМАШ ХХК

• Гарааны мэргэн хариг ХХК

• Гарааны онч технологи ХХК

Мал эмнэлгийн хүрээлэн

• Гарааны рецептор ХХК

• Гарааны ветбиотех ХХК

• Гарааны монбиотик ХХК

• Гарааны праймер ХХК

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

• Гарааны ургамалын эмч ХХК

• Гарааны арвин ургацын ундраа ХХК

Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

• Гарааны Анар эрдэс тэжээл ХХК

• Гарааны арвин ургацын ундраа ХХК

Ажлын хэсгийн гишүүд ШУТИС, МУИС, АШУҮИС, ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүдэд батлагдсан хуваарийн дагуу ажиллаж, санал, дүгнэлтийг  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм.

Ажлын хэсгийн гишүүд дараах чиглэлийг баримталж ажиллана. Үүнд:

-       Эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниудын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлэлт дүгнэлт гаргах;

-       Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн хангахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх гарцыг тодорхойлох;

-       Инновацийн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал солилцох;

-       Цаашид инновацийн салбарын хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох үүднээс холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт хийх санал боловсруулна.