Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүд ХААИС-д ажиллалаа

Нийтлэгч : .
Огноо: 2017-01-10 10:45:05

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүд ХААИС-д ажиллалаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн гишүүд өчигдөр /2017.01.09/ ХААИС-ийн эрдэмтэн судлаачидтай уулзаж, сургууль болон харьяа хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Уулзалтад УИХ-ын гишүүн, дэд хэсгийн ахлагч Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Д.Ганболд, УИХ-ын Тамгын газрын ажилтан Ж.Лхамрагчаа болон ХААИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

ХААИС-ийн ректор Т.Хэрүүга сургуулийнхаа эрдэм шинжилгээ, сургалт, инновацийн ажлын үр дүнгийн талаар товч танилцуулга хийж, судлаачид хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хэллээ.