“БҮТЭЭЛЧ, СУДЛААЧ ОЮУТАН-2017” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын зарлал

Нийтлэгч : .
Огноо: 2017-01-16 14:07:11

БҮТЭЭЛЧ, СУДЛААЧ ОЮУТАН-2017 оюутны эрдэм
шинжилгээний бага хурлын зарлал
 
Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Молекул Генетикийн Лабораторийн 10 жилийн ойг тохиолдуулан тус лабораторид Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал эмнэлгийн салбарт шилдэг энтрепренерүүдийг бэлтгэх” төслийн дэмжлэгтэйгээр БҮТЭЭЛЧ, СУДЛААЧ ОЮУТАН-2017оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг мал эмнэлгийн чиглэлээр суралцаж буй бакалаврын ангийн оюутнуудын дундзохион байгуулж явуулна.
 
НЭГ. ЗОРИЛГО
 
Ирээдүйн малын эмч нарыг дэмжих, Мал эмнэлгийн сургууль болон Мал эмнэлгийн хүрээлэнгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцдог мал эмнэлгийн ангийн оюутнуудыг хөгжүүлэхэд энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго оршино.
 
ХОЁР. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 
2.1 Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 2 дугаар сарын 20-ны 09:00 цагт Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулна.
2.2 Илтгэлийн хураангуйг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл uuganaa0830@gmail.com  цахим хаягаар  хүлээн авна.
ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ
 
3.1 Эрдэм шинжилгээний бага хуралд Мал Эмнэлгийн Сургуулийн Мал эмнэлгийн чиглэлээр суралцаж буй I-V ангийн оюутан өөрийн судалж буй судалгааны ажлын үр дүнд тулгуурлан илтгэлээ бэлтгэсэн байна.
 
ДӨРӨВ. ХУРААНГУЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА
 
4.1 Боловсруулалт
Хураангуйг А4 цаасанд дараах форматын дагуу бичнэ:
  • Үсгийн фонд: Аrial
  • Бичвэрийн хэмжээ: 12
  • Мөр хоорондын зай: 1,5
  • Цаасны хэмжээ: Дээр-2см, Доод-2см, Зүүн-см, Баруун-1.5см,  Хураангуй 300-с доошгүй үгтэй байх
 
ТАВ. ИЛТГЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1 Боловсруулалт
  • Илтгэлийг Microsoft Powerpoint программ ашиглан дараах форматын дагуу бичнэ:
  • Нүүрэн талд сургууль, сэдвийн нэр, өөрийн овог нэр, курс, удирдагчийн нэр бичнэ.
  • Илтгэлийг эрдэм шинжилгээний үндэслэл, зорилго, зорилт, материал аргазүй, үр дүн, дүгнэлт, талархал зэрэг нийтлэг шаардлагын дагуу бичиж 2 дугаар сарын 19-ны өдрийн 12 цагт цахим хэлбэрээр зохион байгуулах багт хүлээлгэн өгнө.
  • Илтгэлийн хугацаа 10 мин, асуулт хариулт 5 минут
 
ЗУРГАА. ШАЛГАРУУЛАЛТ

1-р байр: Өргөмжлөл, 300,000 төгрөг

2-р байр: Өргөмжлөл, 200,000 төгрөг
 
3-р байр: Өргөмжлөл, 100,000 төгрөг
 
Зохион байгуулах баг
Холбоо барих утас: 99637830, 99726236