Нийслэлийн ХХААГазар ХААИС-тай хамтран ажиллана
Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын дарга Д.Баянбат, Мал аж ахуй болон газар тариалангийн хэлтэсийн дарга нарын хамт ХААИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирал, багш судлаачидтай уулзан цаашид хамтран ажиллах талаар /2017.01.16/ санал солилцлоо.
Уулзалтын үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ХАА-н үйлдвэрлэлд нэвтэрүүлж болохуйц шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас ХААИС-тай дараах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Тухайлбал, Нийслэлийн хүнсний аюулгүй байдал, хангамж, ложистикийн асуудлыг хэрхэн шийдэх, нийслэл хот орчмын мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг фермер, аж ахуй нэгж, хувь хүмүүст сургалт зохион байгуулах, ХАА-н чиглэлээр бодлогын баримт бичиг хамтран боловсруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ОУ-ын байгууллагатай хамтран ажиллах санал тавьсан юм.
Цаашид бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, үйл ажиллагааны зорилго чиглэлээ тодорхойлж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар боллоо.