ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Нийтлэгч : .
Огноо: 2017-01-24 14:37:16

Оюутнуудын анхааралд
2017.01.24
Тус сургууль 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн богино улирлын системд суурилж оюутнууд хичээл, багшаа чөлөөтэй сонгох, хичээлийн хуваариа өөрсдөө зохиох боломжийг сургалтын удирдлагын “ULMS” програмаар дамжуулан хэрэгжүүлж байна. Суралцагчдад үнэн зөв мэдээллийг нээлттэй хүргэж байх стратегийн зорилтын хүрээнд  уг програмд дараах нэмэлт үйлчилгээг суурилуулж байна.
 
Үүнд:
  • Хөтөлбөр, хичээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл харах;
  • Сонгосон багшийн талаарх мэдээллийг харах;
  • Хичээл сонголт, хуваарийг оюутан өөрөө зохиож төлөвлөх боломжтой болгох;
  • Дүнгийн тодорхойлолтыг програмаас шууд хэвлэж авах;
  • Онлайнаар сургалтын төлбөр төлөх;
  • Онлайн хэлбэрээр зарим хичээлийг судалж тооцуулах;
Иймд програмын ашиглалт, аюулгүй байдал, тасралтгүй хөгжилд зориулж оюутан бүр нэг жилийн хураамж  4800 төгрөг  төлөх ба нийт 4 жилийн хугацаанд 19200 төгрөг төлөх болж байна. 2016-2017 оны хичээлийн жилд элсэн суралцагч шинэ оюутанууд нь дээрх төлбөрийг шинэчилсэн гэрээнд тусгасны дагуу төлсөн. Харин энэ удаад хоёроос дээш бакалаврын ангийн оюутнуудаас хураамжийг онлайн хэлбэрээр авч байгаа тул оюутан бүр “Бакалаврын сургалтын гэрээ”-нд тусгасан үүргээ хүлээж программ ашиглалтын төлбөрөө хийж, I/24-I/30-ны хооронд хичээл сонголтоо хийх нь зүйтэй.   
Энэ хичээлийн жилд оюутны сургалтын төлбөр нэмэгдээгүй бөгөөд сургуулийн зүгээс оюутнуудынхаа санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан тухайн улиралд сонгон судлах хичээлийн төлбөрийг төлөх шаардлага тавьж, сургалтын төлбөрийн уян хатан механизм хэрэгжүүлж байгааг анхаарна уу.
 
хөдөө аж ахуйн их сургуулийн
Сургалтын бодлого зохицуулалтын алба