Монгол судлаач, эрдэмтэн Кимүра Аяако лекц уншлаа
Монгол судлаач, Токиогийн их сургуулийн профессор Кимүра Аяако “ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ГУРВАН ШАТНЫ ДОКТРИН” сэдвээр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд өнөөдөр /2017.3.27/ лекц уншлаа. Тус лекцэд ХААИС-ийн Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга, профессор Ч.Тунгалаг, Норвегийн Амьдралын шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан М.Найданхүү, “Зүлгэн сор” компанийн захирал Л.Лхагвасүрэн болон ХААИС-ийн эрдэмтэн судлаачид оролцлоо. Монгол судлаач Кимүра Аяаког “Муухай монгол хүн”, “Тархины тураал” зэрэг нийтлэлээр нь манай уншигчид сайн мэдэх билээ. Лекцийн төгсгөлд оролцогчид судалгааны арга зүй, судлаачийн ёс зүй, монгол судлал, монгол хүний мөн чанар болон судлаачийн нийтлэлийн талаар сонирхолтой асуулт тавьж ярилцлаа.