Монгол улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

Нийтлэгч : .
Огноо: 2020-04-12 03:11:01

Монгол улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

  
Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг тус тус олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигч нь дор дурдсан баримт бичгийг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны дотор суралцаж байгаа сургуулийнхаа захиргаанд өгнө.
 

 

ТЭТГЭЛЭГТ ХЭН ХАМРАГДАХ ВЭ ?

 

Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжтой.
 
ТЭТГЭЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА ЮУ ВЭ ?

 

1.2  Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт гурваас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа дараах болзлыг хангасан суралцагч нэр дэвшинэ.
1.2.1  Техник, технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхий, тив болон олон улсын уралдаан, тэмцээнд эхний гурван байрын аль нэгийгэзэлсэн
1.2.2 Дэлхийн оюутны спортын их наадам, Дэлхийн болон тивийн оюутныаварга шалгаруулах тэмцээнд тус тус эхний гурван байрын аль нэгийгэзэлсэн, Монголын Оюутны спортын их наадам, Монголын Оюутны аварга шалгаруулах тэмцээнд тус тус тэргүүн байр эзэлсэн.
1.2.3 Сургуулиудийн нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, эхний гурван байрын аль нэгийг эзэлсэн оюутан, мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд шалгарч илтгэл тавьсан, улс орны хөгжилд үрнөлөө үзүүлэхүйц судалгаа шинжилгээний бүтээл туурвисан магистрант,докторант;
1.2.4 Олон улсны хэмжээний мэргэжлийн соёл урлагийн уралдаан, наадамдэхний гурван байрын аль нэгийг эзэлсэн, улсын хэмжээний мэргэжлийнсоёл, урлагийн их наадам, уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлсэнсуралцагч.
1.3  Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын мэргэжлийн чиглэлээр 4 улирал дараалан 3.8-аас доошгүй голч дүнтэй суралцсан, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй, сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарсан суралцагч нэр дэвшинэ.
1.4  Тэтгэлэгийн болзол хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын гарын үсэг бүхий өргөмжлөл, мөнгөн шагналыг 10 сарын хугацаагаар олгоно.
1.5  Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг тус тус олгоно.
 
БҮРТГЭЛ, ШАЛГАРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ВЭ? 

 

Журмын 1.2, 1.3-т заасан болзлыг хангасан суралцагч өөрөө буюу сургууль, оюутны
байгууллага нь тухайн суралцагчийг тэтгэлэгт нэр дэвшүүлж болно. Тэтгэлэгт нэрдэвшигч нь дор дурдсан баримт бичгийг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны доторсуралцаж байгаа сургуулийнхаа захиргаанд өгнө:
 
ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

 

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /загварын дагуу/;
– Сургалтын албаар баталгаажуулсан сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт;
– Энэхүү журмын 1.2-т заасан болзлыг хангасан суралцагч нь медаль, шагнал, өргөмжлөл, гэрчилгээний болон тухайн арга хэмжээг зохион байгуулсан байгууллагын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, монгол хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулга;
– Энэхүү журмын 1.3-т заасан болзлыг хангасан суралцагч нь сургуулийн захиргаа болон оюутны холбооны тодорхойлолт. Сургуулийн захиргаа нь сургалтын алба, багш, оюутны байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан нэр дэвшигчдийн бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж, хүн тус бүр дээр дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтийг үндэслэн их сургууль 6 /зургаа/ хүртэл, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв 3 /гурав/ хүртэл суралцагчийн баримтыг ажлын хэсгийн дүгнэлтийн хамт жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор захирлын албан бичгээр боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сургуулиудаас ирүүлсэн нэр дэвшигчдийн баримт бичгийг журамд нийцсэн эсэхийг хянан үзэж жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь ирүүлсэн баримт бичгийг холбогдох журмын дагуу судлан үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад танилцуулан тэтгэлэг олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэж, сургуулиудад мэдэгдэнэ.
 
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

 

3.1 Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн талаархи танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын вэб сайтад байршуулна.
3.2 Тэтгэлэгтэй суралцагч нь болзол хангасан бол дахин нэр дэвших эрхтэй.
3.3 Олон улсын хэмжээний спорт, урлагийн арга хэмжээнд амжилттай оролцож,  холбогдох журмын дагуу Засгийн газраас мөнгөн шагнал авсан суралцагчидад тэтгэлэг давхардуулан олгохгүй.
3.4 Тэтгэлэг хүлээн авагч нь худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримтбүрдүүлсэн, сургуулиас хасагдсан, чөлөө авсан тохиолдолд тэтгэлгийг зогсооно.
3.5 Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.