“Шинэ эрин–Шинэ үе” тэмцээн боллоо
Хөдөө аж ахуйн их сургуульд 21 аймгаас суралцаж буй нийт оюутан, залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, аймаг орон нутгаа сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгын хүрээнд Оюутны холбоо, Сургалтын бодлого зохицуулалтын албатай хамтарч “Шинэ эрин–Шинэ үе” гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг Буянт-Ухаа цогцолборт амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэд Сургалт эрхэлсэн захирал Б.Буянзаяа оролцож, 21 аймгийн 56 багийн 610 оюутанд амжилт хүслээ. Шалгарсан багийн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнав. Тэмцээний нийлбэр дүнгээр:
Сагсан бөмбөгийн төрөлд:
1-р байр /эр/ - Булган аймаг 1-р байр /эм/ - Хэнтий аймаг
2-р байр /эр/ - Хэнтий аймаг 2-р байр /эм/ - Дундговь аймаг
3-р байр /эр/ Дорнод аймаг 3-р байр /эм/ - Өвөрхангай аймаг
Гар бөмбөгийн төрөлд:
1-р байр /эр/ - Өмнөговь аймаг 1-р байр /эм/ - Өвөрхангай аймаг
2-р байр /эр/ - Дорнод аймаг 2-р байр /эм/ - Хэнтий аймаг
3-р байр /эр/ - Говь-Алтай аймаг 3-р байр /эм/ - Орхон аймаг